МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ/特別便で帰国希望者の皆さんへ

2020-08-28  

2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭГДЭХ ХУВААРЬ

Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ирэх 9 дүгээр сард 7 чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэж, нийт 3120 иргэнийг эх оронд нь буцаан авчрахаар төлөвлөж буйг мэдэгдээд байна. Үүнд:
Сөүл рүү гурван удаа – 9 дүгээр сарын 3, 15, 24-ний өдрүүдэд
Франкфурт руу хоёр удаа – 9 дүгээр сарын 14, 23-ны өдрүүдэд
Токио руу хоёр удаа – 9 дүгээр сарын 9, 21-ний өдрүүдэд
Станбул руу нэг удаа – 9 дүгээр сарын 18-ны өдөр
Сидней рүү нэг удаа – 9 дүгээр сарын 25-ны өдөр
Сиатл руу нэг удаа – 9 дүгээр сарын 28-ны өдөр
Хонконг руу хоёр удаа- 9 дүгээр сарын 8, 17-ны өдрүүдэд тус тус нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Жич: Нислэгийн хуваарь эцэслэн батлагдмагц иргэдэд дахин мэдээлэл хүргэх болно.

ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус ЭСЯ нь Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1826 иргэнээ эх оронд нь буцаагаад байна.
Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой цаг хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц түргэн шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг дахин хүсье.

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нутаг буцах хүсэлт илэрхийлж, бүртгэлд хамрагдаад буй 837 иргэн байна. Үүнд:

o Бага насны хүүхэдтэй гэр бүл 89
o Жирэмсэн 13
o Өндөр настан 16
o Эрүүл мэндийн шалтгаантай 34
o Богино хугацааны визтэй болон ар гэрийн гачигдалтай 148
o Санхүүгийн боломжгүй, байрлах газаргүй 205
o Оюутан 65
o Дадлагажигч ажилтан 146
o Бусад 121

Бүртгэлд хамрагдсан иргэдийн нэрсийг доорх линкээс харна уу.
/Уг жагсаалт нь тусгай үүргийн нислэгт багтах дараалал биш болно/

https://docs.google.com/spreadsheets/d/14AXRuCGYGrc8DERNRtSVbRNnf1PUjLTQ3QDZvKnFE3Y/edit#gid=0

Жич: Тус ЭСЯ-ны зүгээс 9 дүгээр сарын эхний Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн ээлжит нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*