Япон улсад байр хайх гарын авлага/部屋探しのガイドブック(モンゴル語版)
Гадаад иргэдэд үзүүлэх орон сууцны дэмжлэгийн хүрээнд Байр хайхаас эхлэн нүүж орох хүртэл бүх зааврыг эх хэл дээр гаргасныг та бүхэндээ хүргэж байна.
① “Орон нутгийн захиргааны үйлчилгээг глобалчлах нийгэмлэг” сан [Олон орны хэл дээрх амьжиргааны мэдээллийн цахим хуудас] Япон, англи, хятад, солонгос, герман, франц, испани, португал, тагалог, вьетнам, индонез, тайланд, орос, мьянмар хэл дээр орон сууц түрээслэхэд шаардлагатай мэдээлэл түгээж байна.
http://www.clair.or.jp/tagengo/
② “Канагавагийн гадаад иргэдэд орон сууцны дэмжлэг үзүүлэх төв” ашгийн төлөө бус байгууллага Гадаад иргэдэд зориулан англи, хятад, солонгос, испани, португал хэлээр орон сууцтай холбоотой төрөл бүрийн зөвлөгөө өгөх, орчуулах үйлчилгээ хийгддэг. Мөн байр хайх дэмжлэг үзүүлнэ. ☎045-228-1752
http://www.sumasen.com/
③ Сайтама аймгийн иргэдийн амьжиргааны хэлтсийн Олон улсын харилцааны тасаг [“Түрээсийн орон сууцны хүртээмж” хөтөлбөрийг дэмжигч байгууллагууд] “Түрээсийн орон сууцны хүртээмж” хөтөлбөрийн дагуу аймагт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нь гадаад иргэнд орон сууц хайхад нь тусална. Уг байгууллагуудын жагсаалт нь цахим хуудсан дээр байрласан байна. ☎048-830-2705
http://www.pref.saitama.lg.jp/a0306/documents/201503anshinlistnihongo.pdf
④ Орон нутгийн захиргаа болон олон улсын харилцааны нийгэмлэгийн “Гадаад иргэдэд зөвлөгөө өгөх” үйлчилгээ Орон сууцтай холбоотой зөвлөгөө өгөх тул уг газарт хандана уу.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
