Шинэ төрлийн Корона вирусийнвакцин ба Япон дахь халдварын мэдээлэл/新型コロナウイルスとワクチン・感染者数
Японы засгийн газар 2021 оны эхний хагас гэхэд бүх иргэнээ вакцинаар хангасан байхыг зорьж байна.
“Yomiuri” сонины өнгөрөгч 8 дугаар сарын сүүлээр мэдээлснээр, Шинэ төрлийн Корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх багц арга хэмжээнүүдэд энэхүү заалтыг оруулах ба Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо гуай ч тусгай хэвлэлийн бага хурлын үеэр ийм төлөвлөгөөтэй байгаагаа албан ёсоор зарласан билээ.
Вакцинаас нь тус бүр 120 сая тунг нийлүүлэх гэрээнд Япон Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани, Америкийн “Pfizer” компаниудтай гарын үсэг зураад байгаа юм байна. Одоогоор тус улсын эрх баригчид өөр таван гадны компанитай яриа хэлэлцээ хийж байна. Япон улсын хувьд хэд хэдэн вакцины хөгжүүлэлт, туршилт явагдаж байгаа хэдий ч худалдаанд гарах хугацаанаа нь гадны улсуудаас хожуу эхэлж магадгүй байна.
Тус улсад Шинэ төрлийн Корона вирусийн халдвар авсан нийт хүний тоо 76,036-д хүрсэн ба үүнээс Токио хот дотор халдвар авсан нийт 23,274-н иргэн байгаа ажээ. Өнөөдөр Токио хотын хэмжээнд шинээр халдвартай нь бүртгэгдсэн 191-н иргэн байна.
https://www.nikkei.com/article/DGXMZO63855680V10C20A9CC1000/
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
