Шинэ ерөнхий сайдыг энэ сарын 16-ний өдөр албан ёсоор зарлана/新たな総理大臣を選出する臨時国会が今月16日に開かれることが正式に決定する

2020-09-15  

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо мэдэгдэж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч буйгаа өнгөрсөн сард зарласан. Ингээд 2021 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах байсан Абэ огцрох болсноор Япон улсын эрх баригч Либерал ардчилсан нам дахин шинэ даргаа сонгох сонгууль явуулах шаардлагатай болсон юм. Намын шинэ даргыг сонгох сонгууль өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр амжилттай болж, Абэ Шинзогийн баруун гар гэгддэг Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ намын даргааг сонгогдлоо. Сүгагаас гадна Гадаад хэргийн сайд асан Кишида Фумио, Дотоод хэргийн сайд асан Ишиба Шигерү нар өрсөлдсөн ч ажиглагчид Сүгаг сонгогдоно гэдэгт итгэлтэй байв. Санал хураалтын үр дүнг харвал Сүга Ёшихидэ 377, Ишиба Шигэрү 68, Кишида Фүмио 89 санал авчээ. Ингэснээр тэр Япон улсын Ерөнхий сайд болох нь тодорхой болж байна.

Ерөнхий сайдыг энэ сарын 16-нд буюу маргааш парламентын санал хураалтаар тодруулах бөгөөд Либерал ардчилсан нам парламентын олонх тул Сүга шинэ Ерөнхий сайд болох нь мэдээж хэрэг. Тэрбээр Абэ Шинзогийн эрх барих хугацаа дуустал Ерөнхий сайдын албан тушаал хаших бөгөөд 2021 оны есдүгээр сард болох сонгуулиар дахин Ерөнхий сайдын төлөө өрсөлдөж болох юм.

Чадварлаг, ард түмэн болон дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч Абэ Шинзогийн үйл хэргийг хэрхэн залгамжилж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улсыг хэрхэн авч явах бол гэх олон нийтийн хүлээлт бас сорилт  Сүгагийн өмнө ирээд байна.

Олон жилийн турш Абэ Шинзогийн ойрын хүрээнд ажилласан Сүга “Абеномикс” хэмээн нэрлэгддэг одоогийн мөнгөний бодлого, засгийн газрын төсвийн зарцуулалт, бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэдгээ сонгуулийн өмнө хэлж байв. Тэрбээр цар тахлаас үүдэн дордоод буй эдийн засгийг дэмжих зорилгоор засгийн газрын гаргаж буй бондын хэмжээнд хязгаар гэж байхгүй хэмээн мэдэгдээд эдийн засгийн уналттай тэмцэхийн тулд дахин гурав дахь нэмэлт багцийг гаргахаа мэдэгдсэн.
“Бид эдийн засгийн өсөлттэй байж л төсвийн шинэчлэлийг хийж чадна” гэж Сүга хэлэв. Мөн тэр ажлын байрыг хамгаалахын тулд Төв банкны мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Сүга татварыг 10 хувийг бууруулахыг эсэргүүцэж байгаа юм. Зарим хууль тогтоогчид айл өрхөд цар тахлаас үүдсэн санхүүгийн ачааллыг бууруулахын тулд татварыг бууруулах санал гаргаад байгаа юм. Японы хойд нутгаас гаралтай тариачны хүү Сүга бүс нутгийн эдийн засгийг сэргээх ажлыг өөрийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үздэг.

Шинэчлэлийн хүчтэй дэмжигч Сүга бүс нутгийн банкуудыг нэгтгэх, Абэгийн хийхээр төлөвлөж байсан гар утасны оператор компаниудийн төлбөрийг бууруулах зэрэг ажлуудыг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр засгийн газрын дижитал стратегийг нэг дээвэр дор сурталчлах агентлаг байгуулахыг зорьж байгаа бөгөөд эрүүл мэндийн яаманд мөн  хийж болох шинэчлэлийг судалж үзнэ гэдгээ саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Би Либерал ардчилсан намын дарга болбол босоо сегментчилсэн засаг захиргааны системийг нурааж, хувийн ашиг сонирхлоосоо салж, шинэчлэлийг үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэж өнгөрсөн долоо хоногт ярьсан байна.
Үүнээс гадна хувийн компаниудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээш нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зохицуулалтыг хийх, нөхөн үржихүйн эмчилгээг даатгалд хамруулах зэрэг нарийн асуудлууд дээр ч санаа тавьж ажиллахаа амлаад байгаа юм.

Сүга АНУ-тай харилцах харилцааг Япон улсын дипломат харилцаа, аюулгүй байдлын гол тулгуур гэж үздэг бөгөөд Хятад зэрэг хөрш орнуудтайгаа тогтвортой харилцаа тогтоохыг эрмэлздэг. Тэрбээр Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд урьдчилсан болзолгүйгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Тэрбээр АНУ-ын жишгээр боловсруулсан пацифист үндсэн хуулийг шинэчлэхийг эрмэлздэг бөгөөд энэ нь Абэгийн эрхэм зорилгуудын нэг байв. Абэ Шинзогийн хувьд дэлхийн том гүрнүүдийн удирдагч нартай найрсаг дотно харилцаатай байж, Япон улсын гадаад харилцааны түвшинд олон жилийн турш тогтвортой байлгаж чадсан удирдагч. Харин Сүгагийн хувьд Абэгийн энэхүү том орон зай үгүйлэгдэж магадгүй юм.

https://www.jiji.com/jc/article?k=2020091400666&g=pol


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*