Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)
Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл эд хөрөнгийн болон хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудлаар ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй, эдгээр асуудлуудыг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө тохиролцож, шийдвэрлэсэн тохиолдолд ЭСЯ захиргааны журмаар гэрлэлтийг цуцладаг байна. Эд хөрөнгийн болон хүүхэд асран хамгаалах эрхийн маргаантай тохиолдолд Монгол Улсын оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхэд хүсэлт гаргана гэжээ.
Монгол гэр бүлийн хувьд дараах материалыг бүрдүүлнэ:
- Эхнэр нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл /Өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тухайгаа дурдсан байна/
- Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/
- 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Гадаад паспортын хуулбар
- Япон улсад оршин суух эрхийн үнэмлэхний хуулбар
- Япон дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт эх хувь
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Үйлчилгээний хураамж 2000 иен
- Гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас / татаж авах /
Монгол Улсын иргэн Япон улсын иргэнтэй гэрлэлтээ цуцлах тохиолдолд:
Монгол Улсын иргэн дээр дурдсан материалуудыг бүрдүүлнэ.
Япон Улсын иргэн дараах материалыг бүрдүүлнэ:
- Ургийн бичиг /эх хувь/
- Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар байж болно/
- Хаягийн тодорхойлолт
- ЭСЯ-нд хандсан өргөдөл /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!