Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23  

Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ. Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай:

1. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа эх хувь, эсвэл дүүргээс тамга дарж баталгаажуулсан хуулбар/出産証明書/
2. Эцэх эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/婚姻証明書/
3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар (эцэг эхийн аль нэг нь гадаад иргэн байгаа тохиолдолд жолооны үнэмлэх, гадаад паспортны хуулбар)/モンゴル人身分証明書/
4. Эцэг эхийн гадаад паспортын хуулбар/両親のパスポート(写し)/
5. Гадаад иргэний үнэмлэхний хуулбар /在留カード(写し)/
6. Япон дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт /住民票/
7. Төрснийг бүртгэх анкет/申請書/
8. Үйлчилгээний хураамжгүй, тэмдэгтийн хураамж 500 иен /материалтайгаа хамт ирүүлнэ/
/Дээрх материалаа 2 хувь авчирна/

Хүүхдээ төрснөөс хойш 30 хоногийн дотор хүндэтгэх тодорхой шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсад оршин суугаа харъяа хорооны Засаг даргаас ам бүлийн тодорхойлолт авах шаардлагатай болно.
Жич: Тэмдэгтийн хураамж 500 иен-г дансаар төлж баримтаа хавсаргана. Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.

Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй иргэний дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгэхдээ дараах заалтыг үндэслэх болсныг үүгээр мэдэгдэж байна.
“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон баримт бичгийг /ургийн бичиг/ үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгох болсныг анхаарна уу.

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*