Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合
1.Шинэ төрлийн Корона вирусийн таагүй нөлөөнөөс болж компанийн зүгээс ажлаас гарахыг хүсэх, ажлаас халахыг завдах зэрэг нөхцөл байдал үүсвэл яах вэ?
Ажлаас халагдах, чөлөөлөгдөхтэй холбоотой асуулт, зөвлөгөөг хамгийн ойр Хөдөлмөрийн товчоо, хөдөлмөрийн стандарт хянах хэлтэс болон “Шинэ төрлийн Корона вирусийн халдварт өвчинтэй холбогдол бүхий хөдөлмөрийн тусгай үйлчилгээний цонх” ба Хөдөлмөрийн нөхцөл байдалд тулгарсан асуудлаар утасаар зөвлөгөө авч болох тус дугаарт 0120-811-610-т хандаарай. https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/koyou_roudou/index_00004.html
Мөн, тус вирусийн улмаас ажиллаж буй компанийн зүгээс ажлаас гарах хүсэлт тавьсан тохиолдолд хэрхэн хүлээж авахыг хөдөлмөр эрхлэгч өөрөө шийдэх эрхтэй. Хөдөлмөр эрхлэгчийн бие даасан шийдвэрт саад болох нь хууль бус бөгөөд шийдвэр гаргах эрх чөлөөнд халдаж буй үйлдэл болох магадлалтай. Компанийн зүгээс ажилчнаа халах тохиолдолд уг шийдвэр нь шууд хэрэгжих албагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу доорх дүрмүүдээр зохицуулагдана. Үүнд:
(1) Ажлын үүрэг гүйцэтгэлээс үүдэлтэй гэмтэл өвчний улмаас чөлөө авсан хугацаа ба түүний дараах 30 хоног, төрөхийн өмнө ба дараах эмэгтэйн хувьд хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 65-р зүйлд зааснаар чөлөөний хугацаа ба түүний дараах 30 хоногт ажлаас халахыг хориглосон байдаг байна. (Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 19-р зүйл)
(2) Дээрх (1)-ний тохиолдол биш байсан ч ажлаас халах шалтгаан нь хөндлөнгөөс ажиглахад зүй бус буюу нийгмийн итгэл үнэмшилтэй уялдаагүй байгаа нь тогтоогдвол хүний эрхэнд халдсан гэж үзэж шийдвэр нь хүчингүй болно. (Хөдөлмөрийн гэрээний тухай хуулийн 16-р зүйл) Мөн, ажлын байрны цомхтголын (компанийн менежментийн шалтгаанаар илүү орон тооны ажилчныг халах) хувьд шүүн хэлэлцэх явцад доорх асуудлуудыг авч хэлэлцэнэ.Үүнд:
1) Ажилтан цомхтгох шаардлага бий эсэх
2) Халахаас зайлсхийхээр хүчин чадлаа бүрэн дайчилсан эсэх
3) Цомхтголд орсон ажилчныг сонгох процесс нь хөндлөнгийн байр сууринаас болон зүй ёсны байсан эсэх
4) Үйлдвэрчний эвлэлтэй зөвлөлдсөн эсэх, ажилчдадаа зөв тайлбарласан эсэх эдгээр 4-н асуудлыг авч хэлэлцэнэ.
(3) Хөдөлмөрийн хугацаатай гэрээт ажилчны хувьд хүндэтгэх шалтгаангүй бол хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй гэрээг цуцлах боломжгүй байдаг. Энэ тохиолдолд хугацаагүй гэрээт ажилчнаас илүү өндөр шалгуураар ажлаас халсан шийдвэр нь хүчинтэй эсэхийг шүүн хэлэлцдэг хуультай. (Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 17-р зүйлийн 1 дэх хэсэг)
(4) Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах бол 30 хоногийн өмнө мэдэгдэх эсвэл 30-аас дээш хоногт дүйцэх хэмжээний дундаж цалинг тэтгэмж (Ажлаас халах урьдчилсан мэдэгдлийн тэтгэмж) болгон олгох үүрэгтэй. (Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 20-р зүйл)
2. Шинэ төрлийн Корона вирусийн улмаас хөдөлмөрийн хугацаат гэрээг цуцлахаар болсон бол яах вэ?
Шинэ төрлийн Корона вирусийн улмаас компанийн зүгээс хөдөлмөрийн хугацаат гэрээг цуцлахыг завдсан тохиолдолд уг шийдвэр нь шууд хэрэгжих албагүй ба Хөдөлмөрийн
тухай хуулийн дагуу доорх дүрмүүдээр зохицуулагдана.Үүнд:
(1) Хөдөлмөрийн хугацаат гэрээт ажилчны зүгээс гэрээгээ сунгах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг ажлаас чөлөөлөх шалтгаан нь доорх шалтгаануудад тохирч байвал уг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хөндлөнгөөс ажиглахад учир дутагдалтай, нийгмийн итгэл үнэмшилтэй уялдаж байгаа нь тогтоогдохгүй бол ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний өмнөх нөхцөлтэй ижил нөхцөлтэйгөөр уг гэрээг сунгах хүсэлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. (Хөдөлмөрийн гэрээний тухай хууль 19-р зүйл) a. Өмнө гэрээгээ давтан сунгаж байсан хугацаат гэрээ бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх явдал нь нийгмийн итгэл үнэмшлийн үүднээс хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлахтай адил гэж тогтоогдсон бол b. Хөдөлмөрийн хугацаат гэрээт ажилтан нь гэрээний хугацаа дуусгавар болсны дараа дахин сунгагдах хүлээлттэй байсан нь зүй ёсны гэж тогтоогдсон бол
(2) Хөдөлмөрийн хугацаат гэрээг (гэрээний хугацааг 3 ба түүнээс дээш удаа сунгасан эсвэл 1 жилээс дээш тасралтгүй гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд л хамрагдана. Харин гэрээг сунгахгүй тухай гэрээнд оруулсан тохиолдолд хамрагдахгүй) сунгахгүй тохиолдолд хамгийн оройдоо гэрээт хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх үүрэгтэй. (Хөдөлмөрийн хугацаат гэрээ байгуулах, сунгах, чөлөөлөх тухай стандартын 2-р зүйл) *) Хөдөлмөрийн хугацаат гэрээтэй ажилтныг хүндэтгэх шалтгаангүй бол гэрээний хугацаа дуусахаас өмнө ажил олгогч нь хөдөлмөр эрхлэгчийг ажлаас халж болохгүйг заасан хуультай байдаг. (Хөдөлмөрийн гэрээний тухай хууль 17-р зүйлийн 1 дэх хэсэг)
Судалгаанаас үзэхэд нийт Япон улсын хэмжээнд 2020 оны 9 сарын 18-ний байдлаар үйл ажиллагаа явагдаж буй 99,293-аад байгууллага байгаа боловч Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрээд буй ажилчдын тоо нь 59,673-д хүрсэн байна. Дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж авна уу.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!