Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25  

*Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг: Тогтсон аж үйлдвэрийн салбарт тодорхой түвшний мэдлэг эсвэл туршлага бүхий ур чадвар шаардах ажил үүргийг гүйцэтгэх гадаад иргэдэд зориулсан оршин суух зөвшөөрөл

*Тусгай ур чадвартай ажилтан 2-р зэрэг: Тогтсон аж үйлдвэрийн салбарт мэргэжлийн өндөр түвшний ур чадвар шаардах ажил үүргийг гүйцэтгэх гадаад иргэдэд зориулсан оршин суух зөвшөөрөл
Тогтсон аж үйлдвэрийн салбар нийт 15-н салбар байгаа бөгөөд бид дэлгэрэнгүй өмнөх дугаарт илүү дэлгэрэнгүй мэдээлсэнчлэн: Асаргаа,сувилгаа, барилга байгууламжийн цэвэрлэгээ, эд анги, хэв үйлдвэрлэл, аж үйлдвэрийн техник,тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахилгаан, цахим мэдээллийн холбогдох үйлдвэрлэл, Барилга, хөлөг онгоц, усан онгоцны үйлдвэрлэл, автомашины засвар үйлчилгээ, агаарын тээвэр, зочид буудал, 24 цагийн түргэн үйлчилгээний сүлжээ дэлгүүрийн ажилтан, хөдөө аж ахуй, загас агнуурын аж ахуй, ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар

Харин ур чадвартай ажилтан 2-р зэрэгт, доогуур зураастай зөвхөн 2 салбарт хүлээн авах боломжтой
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэргийн тухай анхаарах зүйлс
○ Оршин суух хугацаа: 1 жил, 6 сар эсвэл 4 сар тутамд шинэчлэн нийт 5 жил хүртэл ○ Ур чадварын түвшин: Шалгалтаар батлан тогтооно (Ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн тохиолдолд шалгалтаас чөлөөлөгдөнө)

○ Япон хэлний мэдлэгийн түвшин: Амьдрах болон ажлын байранд шаардагдах япон хэлний мэдлэгийн түвшинг шалгалтаар тогтооно(Ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн тохиолдолд шалгалтаас чөлөөлөгдөнө)

○ Гэр бүлийн гишүүн дагалдан ирэх: Хүлээн зөвшөөрөхгүй

○ Хүлээн авагч байгууллага болон бүртгэлтэй дэмжих байгууллагын тусламж үзүүлнэ
○ Оршин суух хугацаа: 3 жил, 1 жил эсвэл 6 сар тутамд шинэчилнэ ○ Ур чадварын түвшин: : Шалгалтаар батлан тогтооно

○ Япон хэлний мэдлэгийн түвшин: Шалгалтаар батлан тогтоох шаардлагагүй

○ Гэр бүлийн гишүүн дагалдан ирэх: Нөхцлийг хангасантохиолдолд боломжтой. (Эхнэр нөхөр болон хүүхэд)

○ Хүлээн авагч байгууллага болон бүртгэлтэй дэмжих байгууллагын тусламж үл хамаарна


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*