“Тусгай ур чадвартай ажилтан” гэдэг оршин суух зөвшөөрлийн шинэ ангиллын тухай/特定技能ビザに関するモンゴル語版での日本の外務省の公式ページ

2020-09-29  

Бид бүгдийн мэдэж байгаачлан Япон улсын Засгийн газар нь гадаадын ажиллах хүчин хүлээн авах цар хүрээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын газар цагаачлалыг зөвшөөрөн тогтоох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2019 оны 4 сараас эхлэн “Ур чадвартай ажилтан” гэсэн оршин суух зөвшөөрлийн шинэ ангиллын чиглэл болон ажиллах салбар тус бүрийн үйл ажиллагааны чиглэл, нийт гадаадын иргэдэд хамаарах нэгдсэн бодлогыг батлан гаргасан билээ.

Төрийн байгууллага гадаад иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудад туслалцаа үзүүлэхийн тул олон хэл дээр нэн түрүүнд ажиллах хүч авч буй 9-н орны хэл дээр нэн яаралтай гарын авлагуудыг орчуулан албан есний цахим хуудаснуудаараа дамжуулан мэдээлэлж байгаа билээ. Үүний нэг болох Япон улсын ГХЯ-с гаргасан мэдээллийн холбоосыг хүргэж байна. Тус холбоосоор орохоор доорх байдлаар задрах бөгөөд сонгон орж системтэй мэдээлэл аваарай, танд амжилт хүсье.

1. Хилийн шалган нэвтрүүлэх ба цагаачлалыг зөвшөөрөн тогтоох тухай хууль болон хуулийн нэмэлт өөрчлөлт

2. Хуулийн ерөнхий агуулаг

3. Бүртгэлтэй дэмжигч байгууллага

4. Япон улсын гадаад иргэдийн сэтгэлийг татдаг давуу тал гэсэн хэсэгт хуваан мэдээлэл өгөхийг зорисон байна.

https://www.mofa.go.jp/mofaj/ca/fna/ssw/mn/index.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*