Амьдралд хэрэгтэй 10-н зөвөлгөө/強く生きる10つの方法
Япон улсад ажиллаж амьдарч буй иргэдээ урам эрч хүч өгөх зорилгоор тус нийтлэлийг хүргэж байна.
Заримдаа амьдрал хүнд, хэцүү санагдах үе бий. Бид хэзээ нэгэн өдөр хүнд хэцүү цаг үетэй нүүр тулдаг. Яг тэр л үед танд урагшлах эрч хүч, азгүйтлийг даван туулж, амьдралын танд өгч буй даалгавруудыг даван туулахад ямар нэгэн түлхэц хэрэг болдог.
Энэ үед танд итгэл, найдвар өгөх хамгийн шилдэг 10 мантр /арга/.
1. Бүх сайхан зүйл өмнө байгаа.
Бидний одоо байгаа зүйл бидний ирээдүй биш. Байгалийн цор ганц хууль бол – өөрчлөлт. Хэрэв та одоо сайхан харагдахгүй байгаа бол санаа бүү зов! Бүх зүйл өөрчлөгдөнө. Зүгээр л тэс, амьсгал.
2. Муу зүйлс сайн зүйлд хүргэж болно.
Бидний тархинд бий болдог сөрөг төсөөлөл аливаа зүйлийг сөргөөр хүлээн авахад хүргэдэг. Та ямар нэгэн зүйлийн дараа юу болохыг хэзээ ч мэдэхгүй.
3. Хөдөлгөөнөө үргэжлүүл.
Амьдрал цааш урссаар. Хэрэв та өөрийгөө муу харилцаанд байгаа гэдгээ мэдэрч байгаа бол цааш яв. Хэрэв та ажлаа үзэн яддаг бол ажлаа хай. Танд үргэлж сонголт байдаг. Заримдаа үүнийг хүлээн зөвшөөрөх зориг хэрэгтэй байдаг.
4. Өнгөрснийг тавьж явуул.
Өнгөрсөн цаг хугацаа муу муухай зүйлээр дүүрэн байсан ч энэ бол өнгөрсөн зүйл. Одоо байгаа зүйл л оршин тогтнож байна. Хэрэв та үргэлж өнгөрсөнтэйгөө зууралдаж, харамсаж явбал та одоо цагт амьдарч, урагш алхаж чадахгүй.
5. Магадгүй энэ таны зүйл биш.
Та хүнд хэцүү замыг туулсан байж болно. Гэхдээ та бүгдийг хянаж чадахгүй. Заримдаа зарим зүйл таны хүссэнээр болохгүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Тиймээс цааш урагшилж, таныг өөр олон боломжууд хүлээж байгаа гэдгийг сана.
6. Та хэн гэдгээ сана.
Заримдаа бидний амьдрал завгүй байдаг тул бид өөрсдийгөө хэн гэдгийг мартаж орхидог. Тиймээс та өөрийнхөө оюун санаа, бодлыг цэгцлэхийн тулд амрах хэрэгтэй.
7. Залуу хүмүүстэй харьц.
Бид өөрсдийгөө бодлоготой, бодитой гэж боддог. Гэхдээ бид амьдралын энгийн байдалд үргэлж алддаг. Амьдралд хөгжилдөж, одоо цагийг тултал ашиглах хэрэгтэй.
8. Сонс.
Танд тайлбар болон хоосон ярианууд хэрэггүй. Бид сонссоноор маш олон зүйлийг ойлгож, ухаарч чадна.
9. Өөрийн зүрхийг сонс.
Хэт их ачаалал нь уур хилэнд хүргэдэг. Заримдаа зүгээр л бүхнийг орхиод өөрөө өөртэйгөө цагийг өнгөрөөж, ярилцах хэрэгтэй.
10. Бүхний учрыг олох гэж хичээх хэрэггүй.
Ямар ч зүйл төгс гэж байдаггүй. Заримдаа төгс байлгахыг хүссэн зүйл тань төгс биш байсан ч цааш урагшлах хэрэгтэй.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!