Японы их сургууль нинжагийн мэргэжлийн ангитай болжээ/日本の三重大学では忍者・忍術学講座が出来る(大東区ではNinja Castle bar and restaurantもある)

2020-10-19  

Японы Ига хотод байрладаг, хамгийн анх нинжа бэлддэгээрээ алдартай болж байсан  Мие их сургууль нинжагийн мэргэжлийн ангитай болжээ. Гэвч тус ангид хэрхэн од шидэх, нунчакиар тулалдах, хананд авирах зэргээс илүү нинжагийн түүх голчлон заадаг гэнэ.
Мие их сургуулийн нинжагийн төвийг хариуцан ажиллаж буй Японы түүхийн багш Южи Ямада “Манай сургуульд гадаад орнуудаас элсэн суралцах хүсэлт ихээр ирэх болсон. Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Энэ бол нинжагийн үүх түүхийг заах болохоос биш нинжа болох анги биш юм” хэмээн тайлбарлажээ.
Мөн Ямадагийн тайлбарласнаар тус анги гурван жилийн өмнө нээгдсэн бөгөөд жилд дунджаар гурван оюутан л бүртгүүлдэг гэнэ. Түүнээс гадна энэ жил нинжагийн ангийн анхны төгсөлт болж 45 настай Геничи Мицүхаши дипломоо гардаж авсан байна. Тэрбээр биеийн хүчний сургуулилтууд хийгээгүй ч нинжагийн талаар бүхнийг сурч мэдсэн учир цаашдаа нинжагийн замаар амьдарна гэдгээ мэдэгджээ.

Мицүхаши сонинд “Би нинжа хүн өглөөдөө газар тариалангийн ажлаа амжуулчхаад, өдөр нь бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан гэж уншсан. Тиймээс би цаашдаа гэртээ хүнсний ногоонуудаа өөрөө тарьж, өдөр нь өөрийн судалгааны ажлынхаа хажуугаар бие хамгаалах урлагаар хичээлэж байхаар шийдсэн” хэмээн ярьсан байна.

http://www.human.mie-u.ac.jp/kenkyu/ken-prj/iga/kouza.html

Токио хотын Дайтод ”Ninja Castle” bar and restaurant байдаг бөгөөд нинжагын хувцас өмсаж дурсгалын зураг авхуулах тусгай хэсэгтэй, бэлэг дурсгалын зүйлс авах боломжтой гэнэ. Зургийг хавсралтаар оруулав. 


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*