Техник технологи, хүмүүнлэг, олон улсын харилцаа ангиллын визээр өмнө цагийн ажил хийх боломжтой/技術・人文知識・国際業務の在留資格で、アルバイトができる制度

2020-10-20  

技術・人文知識・国際業務/ぎじんこくビザ- Техник технологи, хүмүүнлэг, олон улсын харилцаа ангиллын визээр өмнө цагийн ажил хийх боломжгүй байсан бол шинэ төрлийн Корона вирусийн халдварын нөхцөл байдлаас болж олон гадаадын иргэдийн ажиллаж байсан ажлын байрны цалин орлого болон ажиллах цаг багасаж улмаар ажилгүй болсон иргэд ч их байгаа билээ.

Япон улсад хуулийн дагуу ажил хөдөлмөр эрхлэх оршин суух зөвшөөрлийг олгосон атал өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр ажилгүй болсон гадаадын иргэдээ хэрхэн ажилтай болгох талаар Цагаачлалын албанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бол Техник технологи, хүмүүнлэг, олон улсын харилцаа гэсэн ангиллын визтэй иргэдийг цагийн ажил хийхийг зөвшөөрөх болсон явдал юм.

Тус зөвшөөрлийг өөрийн харьяа /өөрт хамгийн ойр байрлах /Цагаачлалын албанд заасан бичиг баримтыг бүрдүүлэн мэдүүлсний үндсэн дээр 6-н сар эсвэл оршин суух зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл хугацаагаар олгогдох бөгөөд тус ажилтны цалин шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж буурсан болон ажлын цаг багассан зэргийг батлах компани талын албан бичиг заавал хэрэгтэй бөгөөд удирдлагадаа энэ тухай мэдэгдэж харилцан зөвшилцсөн байх шаардлагатай юм байна.

*Бүрдүүлэх бичиг баримт/必要な書類*
① Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж ажилгүй болсон эсвэл ажлын цаг багасаж орлого буурсан гэх компанийн тодорхойлолт/コロナの影響で(会社の都合)で仕事ができていないとわかる書類
②.Өргөдөл/「資格外活動許可申請書(しかくがいかつどうきょかしんせいしょ)」
③.Гадаад паспорт/パスポート
④.Оршин суух зөвшөөрлийн үнэмлэх/在留カード

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
http://www.moj.go.jp/content/001320730.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*