Япон Улсад “Ур чадвартай ажилтан” илгээх хүлээн авах тогтолцоог хэрэгжүүлэх бүртгэлийн зар /現地では特定技能1号外国人人材の受付開催された

2020-10-21  

Монгол Улс, Япон Улсын  хооронд байгуулсан Япон улсад оршин суух зөвшөөрөл бүхий “Ур чадвартай ажилтан” ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай санамж бичиг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын А/23 тоот  тушаал “ЯПОН УЛСАД УР ЧАДВАРТАЙ АЖИЛТАН ИЛГЭЭХ ХҮЛЭЭН АВАХ ТОГТОЛЦООГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ”-ын хүрээнд бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Дээрх журмын дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дараах шалгуурыг хангасан иргэдийг
2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-16:00
цагийн хооронд бүртгэх болсныг мэдэгдье гэжээ.
Иргэн та дараах нөхцөлийг хангаж байгаа бол бүртгүүлэх боломжтой.

1.Япон хэлний JLPT шалгалтын N4 ба түүнээс дээш түвшин эсвэл JFT шалгалтын A2 ба түүнээс дээш түвшингийн хэлний мэдлэгтэй;
2. “Ур чадвар үнэлэх шалгалт”-д тэнцсэн байх;
Япон Улсад “Ур чадварын дадлагажигч” хөтөлбөрт хамрагдан, “Ур чадварын дадлагажигч 2” гэрчилгээтэй ур чадварын дадлагажигч;
Бүрдүүлэх зүйлс /бичиг баримт эх хувиар/ :

3.Иргэний үнэмлэх;
4.Цээж зураг 4.5*4.5 хэмжээтэй 2 хувь;
5.Гадаад паспорт(паспортын хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй байх);
6.Япон хэл, ур чадварын шалгалтад тэнцсэн тухай нотлох бичиг;
7.Ажлын газрын тодорхойлолт/Урьд нь хөдөлмөр эрхлээгүй бол шаардлагагүй/;
8.Япон Улсад дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан бол нотлох бичиг баримт /байхгүй бол шаардлагагүй/;
9.Боловсролын гэрчилгээ /одоо сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт/ эсхүл диплом;
9.Мэргэжлийн үнэмлэх / байхгүй бол шаардлагагүй/ ;
10.Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Төрийн сан банк, ХХҮЕГ-ын үйл ажиллагааны нэмэлт санхүүжилтийн 100900017407 тоот дансанд хураамж болох 30000 төгрөгийг тушаасан гүйлгээний баримт/.
Холбогдох утасны дугаар: 7013-6992

http://hudulmur-halamj.gov.mn/content/54


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*