Япон Улсад “Ур чадвартай ажилтан” илгээх хүлээн авах тогтолцоог хэрэгжүүлэх бүртгэлийн зар /現地では特定技能1号外国人人材の受付開催された
Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Япон улсад оршин суух зөвшөөрөл бүхий “Ур чадвартай ажилтан” ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай санамж бичиг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын А/23 тоот тушаал “ЯПОН УЛСАД УР ЧАДВАРТАЙ АЖИЛТАН ИЛГЭЭХ ХҮЛЭЭН АВАХ ТОГТОЛЦООГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ”-ын хүрээнд бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Дээрх журмын дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дараах шалгуурыг хангасан иргэдийг
2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-16:00
цагийн хооронд бүртгэх болсныг мэдэгдье гэжээ.
Иргэн та дараах нөхцөлийг хангаж байгаа бол бүртгүүлэх боломжтой.
1.Япон хэлний JLPT шалгалтын N4 ба түүнээс дээш түвшин эсвэл JFT шалгалтын A2 ба түүнээс дээш түвшингийн хэлний мэдлэгтэй;
2. “Ур чадвар үнэлэх шалгалт”-д тэнцсэн байх;
Япон Улсад “Ур чадварын дадлагажигч” хөтөлбөрт хамрагдан, “Ур чадварын дадлагажигч 2” гэрчилгээтэй ур чадварын дадлагажигч;
Бүрдүүлэх зүйлс /бичиг баримт эх хувиар/ :
3.Иргэний үнэмлэх;
4.Цээж зураг 4.5*4.5 хэмжээтэй 2 хувь;
5.Гадаад паспорт(паспортын хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй байх);
6.Япон хэл, ур чадварын шалгалтад тэнцсэн тухай нотлох бичиг;
7.Ажлын газрын тодорхойлолт/Урьд нь хөдөлмөр эрхлээгүй бол шаардлагагүй/;
8.Япон Улсад дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан бол нотлох бичиг баримт /байхгүй бол шаардлагагүй/;
9.Боловсролын гэрчилгээ /одоо сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт/ эсхүл диплом;
9.Мэргэжлийн үнэмлэх / байхгүй бол шаардлагагүй/ ;
10.Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Төрийн сан банк, ХХҮЕГ-ын үйл ажиллагааны нэмэлт санхүүжилтийн 100900017407 тоот дансанд хураамж болох 30000 төгрөгийг тушаасан гүйлгээний баримт/.
Холбогдох утасны дугаар: 7013-6992
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!