Япон улсын “Виз” болон “Оршин суух зөвшөөрөл”-ийн тухай/ビザ(査証 )と在留資格について
Япон улсын “Виз” болон “Оршин суух зөвшөөрөл”-ийн тухай таны мэдэж байх хэрэгтэй мэдлэгт:
1. Япон улсын дипломат төлөөлөгчийн газрууд буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газраас олгодог “Виз” болон Япон улсын Хууль зүйн яамнаас олгодог “Оршин суух зөвшөөрөл /ОСЗ/” нь хоёр тусдаа ойлголт юм. Япон улсад зорчих Монгол улсын иргэн нь явах зорилгод нийцсэн “Виз”-ийг тус ЭСЯ-аас урьдчилан авсны үндсэн дээр Японд зорчих шаардлагатай бөгөөд Японы нисэх онгоцны буудал дахь хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр Хууль зүйн яамны ажилтан болох хилийн байцаагчаар шалгуулан, мөн Японд байх зорилгод нийцэх “ОСЗ”-ийг авах болно. Тухайлбал, аялал жуулчлалын зорилго зэрэг “Богино хугацаа” гэсэн ангиллын “Виз”-ийг аваад хилийн шалгалтанд орох зорчигч нь “ОСЗ”-ийн хувьд мөн “Богино хугацаа” гэсэн ангиллаар авдаг.
2. Японд байх хугацаа нь “Богино хугацаа” ангиллын визтэй адил 90 хоног хүртэлх хугацаатай ч гэсэн, хэрэв байх зорилго нь ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах, Япон улсын иргэний гэр бүлийн хувьд амьдрах зэрэг байх тохиолдолд, хил дээр олгогдох ОСЗ-ийн ангилал нь “Богино хугацаа”-наас өөр болох тул, авсан байх визийн ангилал мөн “Богино хугацаа” биш, харин олгогдох ОСЗ-ын ангилалтай нийцсэн байх шаардлагатай. /ОСЗ-ийн ангиллын тухай мэдээллийг эндээс харна уу./
3. “Богино хугацаа”-наас өөр ангиллын ОСЗ-тэй нийцэх ангиллын визийг тус ЭСЯ-наас авах тохиолдолд, Япон улсын Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх алба /法務省入国管理局/-наас “ОСЗ-ийн гэрчилгээ /在留資格認定証明書/”-ийг урьдчилан аваад, виз мэдүүлэхдээ үзүүлэх шаардлагатай /зарим ангилалд ОСЗ-ийн гэрчилгээгүйгээр шууд виз олгох тохиолдол ч бий/. Хилийн шалган нэвтрүүлэх албанаас ОСЗ-ийг гаргуулахад 2-3 сараас доошгүй хугацаа шаардагддаг тул, хөдөлмөр эрхлэх зорилготой бол ажиллах аж ахуйн нэгж, суралцах зорилготой бол сургууль зэрэг Японы талын хүлээн авагч байгууллагатай урьдчилан зөвлөнө үү.
4. Тус ЭСЯ-наас олгох виз нь Япон улсын хилээр нэвтрэн орох эрхийн баталгаа болохгүй ба зарим тохиолдолд Хууль зүйн яамнаас хилээр нэвтрүүлэхийг татгалзах тохиолдол байж болзошгүйг сайтар анхаарна уу. Мөн нөгөө талаас тус ЭСЯ-нд Хууль зүйн яамны ОСЗ-тэй хүн виз мэдүүлэхэд татгалзах тохиолдол байгаа болно.
Элчин сайдын яамны албан ёсний цахим хуудаснаас авсан мэдээлэл болно.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!