Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яамны мэдээллийг шууд хүргэж байна.
1. Тусгай үүргийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэг 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдэнэ.
2. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №2-ийн 3 давхрын “I” каунтерт өглөөний 11.00 цагт эхэлнэ.
/10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Терминал №1-ээс Терминал №2 руу шилжсэнийг анхаарна уу. Цаашдын бүх нислэг Терминал №2-оос үйлдэгдэх болсныг мэдэгдэж байна./
3. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 10 дугаар сарын 28-ны өдрийн 15.30 цагт Нарита ОУНБ-аас хөөрч, Буянт Ухаа ОУНБ-д 20.25 цагт бууна.
4. УОК-оос ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу тус нислэгт багтсан иргэдэд ЭСЯ-наас тус бүрчлэн утсаар мэдэгдэж байна.
5. Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газраас тус нислэгт багтсан иргэн бүртэй нэг бүрчлэн утсаар холбогдон тийзийн бичилтийг хийж байгаа болно.
ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД
ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА
6. МИАТ ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Токио-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар дахь “Централ” дахь тасалбар түгээврийн тасгаас очиж тийз авах, эсвэл МИАТ ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.
1) ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.
Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод дансаар төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж MNT
Бизнес Нэг тал I 2,820,800 2,123,200 268,200
Энгийн N 1,602,100 1,207,800 146,300
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.
МИАТ ХК-ийн Улаанбаатар дах Голомт банкны дансаар хүлээн авна.
Хүлээн авагч: МИАТ ХК
Дансны дугаар: 1102036061 (төгрөг)
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
Илүү тээшийг МИАТ ХК-ийн журмаар зохицуулагдана.
МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн салбар НАРАН :
СБД 5-р хороо,Сөүлийн гудамж,NARAN MALL, баруун жигүүр 1 давхарт
Ажиллах цагийн хуваарь: 09:00-19:00
Утас: 976-11-322-144
Цахим шуудан: ttt1@miat.com
Тийзийн төлбөрийг Япон Улсад төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 104,150 78,390 9,900 JPY
Энгийн NJ 59,150 44,590 5,400
* J season (энгийн ангилал)
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.
МИАТ ХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газрын дараахь дансаар хүлээн авна.
Account name: MIAT Mongolian Airlines
Bank name: Mitsubishi Tokyo UFG
Branch name: NIPPORI
Account number: 0010490
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
Илүү тээшийг МИАТ ХК-ийн журмаар зохицуулагдана.
Токиод: tokyo@miat.com
Утас: 03-5615-4653
2) ТИЙЗТЭЙ ЗОРЧИГЧИЙН ХУВЬД ТИЙЗЭЭ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу тийзтэй зорчигчийн захиалгыг суудлыг нэн даруй баталгаажуулна.
N ангиллаас доош ангиллар худалдаж авсан бол N ангилал “J season” уруу тарифын зөрүү төлбөр төлнө, тийз бичих хураамж төлөхгүй. N ангиллын “J season” –с дээш ангиллаар худалдан авсан зорчигчдод зөрүү төлбөр буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Зөвхөн тарифын зөрүү төлбөр төлөх бөгөөд тийз бичих хураамжаас чөлөөлнө. Тарифын зөрүү төлбөр нь худалдан авсан тийзний төрлөөс хамаарч зорчигч тус бүрт өөр бодолт хийгдэх тул Улаанбаатарт бол Тасалбар түгээврийн төвийн билет бичигчид хандан тарифын зөрүү төлбөрөө бодуулж МИАТ ХК-ны дансанд шилжүүлснээр тийзийг олгоно.
7. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630 000 төгрөг, мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөхийг анхаарна уу.
8. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
9. Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийн нислэгийн тийзийн бичилтийг хийхгүй бөгөөд онгоцонд суулгахгүйг анхаарна уу.
Embassy of Mongolia in Tokyo
ойролцоогоор 2 долоо хоногийн өмнө
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Онцгой комиссоос 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлээд байна. Энэхүү тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах хүсэлтэй иргэд тус ЭСЯ-нд хандаж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор мэдэгдэх, түүнчлэн өмнө нь имэйлээр бүртгүүлсэн иргэд дээрх хугацаанд утсаар дахин баталгаажуулна уу.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!