Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27  
Сайн байцгаана уу.
Та бүхэндээ Япон улсад оюуны хөдөлмөр эрхлэн ажиллах эрх бүхий шинэ оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлэл хүргэж байна. Тус визийн ангиллын нэрийг Токүтэйкацүдо 46 гэх бөгөөд 2019 оны 4-н сард гарсан. Тус визээр Япон улсад оюуны хөдөлмөр эрхлэх, Японы компаниудад үндсэн ажилтнаар ажиллах эрхтэй юм.
Өмнө бид Гижюүцү жинбүн кокүсайгёомү визийн ангиллаар оюуны болон бүтэн цагаар үндсэн ажилтны эрхтэй ажилладаг байсан боловч үйлчилгээний салбарын ажил эрхлэх хориглогддог байсан билээ. Тус виз гарснаар зөвхөн оффисын ажил гэлтгүй үйлчилгээний салбарт ажил эрхлэх боломжтой болжээ. Энэхүү визийг горилох гол заалт нь Япон улсад их дээд сургууль төгссөн эсвэл магистерийн зэрэг хамгаалсан байх ба Япон хэлний төвшин тогтоох шалгалтын хамгийн дээд үзүүлэлт болох N1 зэрэг бол Бизнес Япон хэлний шалгалтын 480-с дээш оноотой байх ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж уншиж танилцаарай.

特定活動46号・本邦卒業者 在留資格 徹底解説~知らないと損!外国人留学生の就職先 転職先 拡大 規制緩和 ~


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*