Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд 11 дүгээр сарын 11-ний өдрийн Лхагва гаригт, 11 дүгээр сарын 25-ны өдрийн Лхагва гаригт тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан буцах хүсэлтэй иргэд 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тус ЭСЯ-нд мэдэгдэх, түүнчлэн өмнө нь цахим шуудангаар бүртгүүлсэн иргэд 11 дүгээр сарын 5-ны дотор 03-3469-2091, 03-3469-2189 дугаар бүхий утсуудаар холбогдон дахин баталгаажуулалт хийнэ үү.
Мөн богино хугацааны визний ангилалаар тус улсад ирж, тусгай үүргийн нислэгт багтаагүй шалтгаанаар эх орондоо буцаж чадахгүй байсан манай улсын иргэдийн богино хугацааны визийг энэ оны 3 дугаар сараас эхлэн 4-5 удаа сунгаж өгсөн ба үүнээс хойш 11 дүгээр сарын 30 хүртэл ганц удаа л сунган, улмаар 11 дүгээр сард үйлдэгдэх дээрх 2 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцахыг Японы Цагаачлалын газраас анхааруулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.
Тиймээс Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түр зогсоох тухай УОК-ын шийдвэрийг үндэслэн тус ЭСЯ-наас богино хугацааны визийг сунгуулж ирсэн нь боломжгүй болохыг анхаарна уу.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ гэсэн байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
