Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2024-01-10  

Өнөөгийн байдал, хохирлын хэмжээ: Ното хойгийн газар хөдлөлт болсноос хойш 8 хоног өнгөрсөн 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10:30 цагийн байдлаар Ишикава мужид 180 хүн нас барсан нь тогтоогдсон бөгөөд тээвэр, холбооны сүлжээ бүрэн сэргээгүй тул хохирлын хэмжээ одоог хүртэл бүрэн тодорхой болоогүй хэвээр байна. Сураггүй алга бологсдыг эрж хайх, шаардлагатай бараа, үйлчилгээг хүргэх зам харилцааг сэргээн засварлах ажлууд тасралтгүй хийгдэж байна. Нас барагсдын тоог хотоор нь авч үзвэл Важима хотод 81 хүн, Сүзү хотод 71 хүн, Нанао хотод 5 хүн, Анамизү хотод 18 хүн, Ното хотод 2 хүн, Шика хотод 2 хүн Хакүи хотод 1 хүн тус тус байна. Түүнчлэн сураггүй болсон гэж нэр, насыг нь зарлаж, мэдээлэл өгөхийг нийтээс хүсээд байгаа 120 хүн байгаагийн дотор Монгол Улсын иргэн байхгүй байна гэж Япон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдэгдэл гаргалаа.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*