БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-05-15  

 Япон Улсын нийслэл Токио хотын Шинагава дүүргийн захирагч хатагтай Морисава, 5-р сарын 8-аас 10-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Энэ айлчлалын үеэр БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шинагава дүүрэг 2017оноос эхлэн инженер технологийн мэргэжилтэн дутагдалтай жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийг бүрдүүлэх, Монгол улсын инженерүүдийн ур чадварыг сайжруулах зорилгоор Монгол Улсын 3 Коосэн технологийн  коллеж (цаашид “Монголын 3 Коосэн” гэх)-тэй хамтран хүний нөөц солилцох төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар нийт 20 Коосэн төгсөгч тус дүүрэгт ажиллаж байна. 2023 оноос Монголын 3 Коосэнтой Мэдээллийн технологийн чиглэлээр боловсон хүчин солилцох шинэ төслийг эхлүүлж, 2024 оны 3-р сард Шинагава дүүргийн мэдээллийн технологийн ARC компани, Монголын 3 Коосэн сургуультай, Мэдээлэл харилцаа холбооны хүний нөөцийг хөгжүүлэх Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

ЖАЙКА-ийн хувьд, 2014оноос Монгол Улсын Аж үйлдвэрлэлийн салбарыг  төрөлжүүлэн хөгжүүлэх хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд Иэний хөнгөлөлттэй зээлnийн  “Инженер технологийн дээд боловсролыг дэмжих төсөл” болон “DX Business Contest (DXCUP2024)”-ийн хүрээнд Монгол дахь Коосэн Технологийн коллеж, Их дээд сургуулийн оюутны хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж ирсэн.

2023оны 6-р сард, ЦХХХ-ы сайд Н.Учрал, гарааны 8 компанийн төлөөлөл, 2024оны 4-р сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан нар Шинагава дүүрэгт айлчилж, хүний нөөцийн хөгжил болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Өнөөг хүртэлх хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан цаашид талууд шинжлэх ухаан, технологийн салбарын  хүний нөөцийн солилцоо, хүний хөгжлийг дэмжих, дүүргийн бизнесийн компаниудтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зорилготой БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

JICA Mongolia – БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын… | Facebook

Манай хуулийг байгууллага ШИНАГАВА дүүрэгт байрладаг ба өнөөг хүртэл олон тооны монгол хүнд хуулийн зөвлөгөө өгч ирсэн билээ.
Монгол Улс, Шинагава дүүргийн найрамдалт харилцааны хөгжилд багахан ч болтугай хувь хэмрээ оруулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*