Япон улсад амьдарч байгаа иргэдэд 100 мянган иен-ий буцалтгүй тусламж хэзээ, яаж олгогдох тухай/【解説】10万円給付金、いつから?受け取り方法は?

2020-04-21  

4/21-ний үдээс өмнө Абэ Шинзо ерөнхий сайд шинэ коронавирусийн хурдацтай тархалттай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж гадуур гарч хүнтэй уулзахыг 70%〜80%-аар багасгахыг уриалж, онц байдлын хүрээнд даган мөрдөж буй иргэдэдээ талархаж буйгаа илэрхийлэн цаашид ч улам бүр анхаарал болгоомжтой байж халдвараас хамгаалахыг онцоллоо.
Та бүхний мэдэж байгаачлан 4 дүгээр сарын 17-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар шинэ коронавирустай холбогдуулан Япон улсад амьдарч байгаа иргэдэд 100 мянган иен-ий буцалтгүй тусламж олгохоор болсон билээ. Энэхүү тусламжийн мөнгийг 5 дугаар сараас эхлэн зөвхөн Япон улсын иргэдэд бус гадаадын иргэдэд ч бас олгоно. Шаардлага нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тус улсад оршин суух бүртгэлтэй иргэн байх ба тус бүртгэлтэй хаягруу шуудангаар өргөдөл илгээгдэн танд хүрэх болно. Тухайн гэр бүлийн өрхийн тэргүүний дансанд бусад гишүүдийн мөнгө хамт шилжигдэх тул мөнгө хүлээн авах дансны мэдээлэл зэргээ гаргацтай бөглөж хариу илгээх юм байна.
Тодруулах мэдээлэл: Гадаад иргэн энэхүү тусламжийн мөнгийг авахын тулд 「住民基本台帳」буюу оршин суугчийн үндсэн бүртгэлд бүртгэлтэй байх мөн「在留カード」буюу Япон улсад гурван сараас дээш хугацаагаар оршин суух эрхийн үнэмлэхтэй байх хэрэгтэй гэнэ. Учир нь цахимаар хүсэлт гаргах тохиолдолд「マイナンバー」 буюу иргэний бүртгэлийн дугаарыг ашиглаж авах боломжтой.

Тус картгүй иргэд шуудангаар хүсэлт гаргаж аваарай, цаашид тус картыг хэрэглэх бол амьдарч байгаа газрынхаа 「市役所・区役所」буюу хот, орон нутгийн захиргаандаа хандан хүсэлт гаргаж аваарай. Тус тусламжын мөнгө бизнес эрхлэгчид болон энгийн гэр бүлийг дэмжих зорилгоор тус улсын эрх баригчид 108 их наяд иений /1 их наяд ам.доллар/ хэмжээтэй эдийн засгийн багц тусламжийн арга хэмжээг урьд нь баталсан бөгөөд энэ нь тус улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцэж байгаа юм. (Доорх холбоосоор орж дэлгэрэнгүйг уншаарай)

https://www.msn.com/ja-jp/money/other/%e3%80%90%e8%a7%a3%e8%aa%ac%e3%80%9110%e4%b8%87%e5%86%86%e7%b5%a6%e4%bb%98%e9%87%91%e3%80%81%e3%81%84%e3%81%a4%e3%81%8b%e3%82%89%ef%bc%9f%e5%8f%97%e3%81%91%e5%8f%96%e3%82%8a%e6%96%b9%e6%b3%95%e3%81%af%ef%bc%9f/ar-BB12WFuV?ocid=spartanntp#image=1


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*