Сүмогийн бөхКорона вирусийн халвар авчээ/大相撲 力士が初の感染 集団生活で感染広がるリスクも
Бид тамирчдыг эрүүл чийрэг биетэй хэмээн бодох ч сүмогийн бөх хүн коронавирусний халдвар авсан байна. Энэ тухай Японы Сүмо бөхийн холбооноос 4 дүгээр сарын 10-нд мэдээлжээ. Япон улсын эртний уламжлалт спортын төрөлд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.
“Бөхийн нэр болон, биеийн байдал нь ямар байгаа талаар хараахан мэдээлээгүй, Сүмогийн доод зиндааны нэгд хамаарагддаг” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ. Тэрбээр халуурч эхэлсэнээр эмнэлэгт хандсан ба түүнтэй хамт байсан хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
“Халдвар бидний эргэн тойронд байгааг энэ тохиолдол дахин батлан ойлгууллаа. Халдвар авсан бөхийн биеийн байдал хүндрэхгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж Сүмо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаяма мэдээлсэн.
Корона Вирусийн дэгдсэнтэй холбогдуулан томоохон тэмцээнүүдийнхээ хуваарь, зохион байгуулалтыг өөрчлөхөөс аргагүйд хүрсэн Сүмо бөхийн холбооны хувьд энэхүү үйл явдал нь өөр нэгэн шинэ цохилт болсон байна.
Сүмо бөхийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын башёг Осака хотноо танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулсныхаа дараа Токио хотод болох зуны тэмцээнээ хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нд эхлүүлэхээр болсон юм. Холбооны мэдээлснээр, уг тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах эсвэл цуцлах эсэхийг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх ажээ.
“Дэлхий дахины нөхцөл байдал улам ноцтой болж байна. Бид цаашид хэрхэх эсэхээ уулзаж байж шийднэ” гэж Шибатаяма хэлжээ. Гуравдугаар сарын башёгийн үеэр маэгашира Чиёмарү халуурсны улмаас тэмцээнээ орхисон боловч түүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хэн нэгэн бөхөөс халдвар илэрсэн тохиолдолд Осакагийн башёг шууд цуцлах байсан юм.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!