Япон улсад ажиллаж даатгал төлөгч ч Монголдоо даатгалаа хувиараа төлнө/日本で保険払っていても現地の保険料納付免除にならないので個人で払っていくしかない

2020-04-23  

Япон улсад ажиллаж буй иргэд маань өөрийн орлогоос улсад даатгал , татвар төлж насны эцэст тодорхой хувийг тэтгэвэр хэлбэрээр улсаас буцаан авдаг билээ. Тэгвэл Япон улсад ажиллаж улсын бүх татваруудаа төлж буй иргэн бид Монгол дахь нийгмийн даатгалаа яах вэ гэсэн асуулт гардаг. Манай иргэдийн дийлэнх хувь нь ар гэртээ хандан хувиараа төлдөг. Зарим нь огт төлдөггүй тасарсан болон одооноос эхэлж төлөх бодолтой иргэд ч байгаа байх. Япон улсын даатгалыг газраас энэ талаар асууж үзэхэд: Манай улсад төлж буй таны даатгалын хувийг Монгол дахь даатгалын санд давхар тооцуулах боломж байхгүй. Зарим нэг улс орны хувьд засгийн газар хоорондын гэрээн дээр үндэслэн давхар бүртгэгдэх тохиолдол байдаг ч Монгол улсын хувьд бол одоогоор ямарт боломжгүй гэсэн хариу авсан юм. Тиймээс ажиллаж буй иргэд маань Монголдоо сайн дурын даатгал төлөх, төлдөг, нэг бол одооноос эхлэн төлөх гэж байгаа бол хэрэг болох үүднээс энэ оны 2020.01.01 улсын нийгмийн даатгалын тухай хуулиудад өөрчлөлт орсоннийг өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл

Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлөгийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 700 төгрөг боллоо. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ  нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ

ХХДХ  нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  420 000 төгрөг боллоо. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 858 төгрөг  (420 000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1 129 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.

Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтооно

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.

Корона вирусийн нөхцөл байдлыг даван туулах зорилгоор төрөөс нийгмийн даатгалыг 4 дүгээр сарын 1 ний өдрөөс 10 дугаар сарын 1 ний өдөр хүртэл 6-н сарын нийгмийн даатгалын хураамжийг бүрэн дааж байгаа юм байна.

http://www.ndaatgal.mn/v1/view/1393#


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*