Корона вирустэй холбогдуулан хилээр нэвтрүүлэх болон нэвтрүүлэхгүй байх заалтын тухай/新型コロナウイルスの感染拡大による入国制限
Япон улсын “Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар”-н Цагаачлалын хуулинд заасны дагуу халдварт болон тус өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн заалттай байдаг билээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Коронавирусын халдварын тархалт идэвхтэй хэвээр байгаа бөгөөд өнөөдрийн 16:30 минутын байдлаар Токио хотод шинээр 39-н иргэн шинээр бүртгэгдэж нийтдээ 3947 иргэн болж Япон улсад нийт 14206-н иргэн бүртгэгдээд байна.
Тус вирусийн халдварын тархалтыг хумин барих зорилгоор Япон улсын засгийн газар энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ, Хятад, Солонгос зэрэг нийт 49-н орыг, 4 дүгээр сарын 3-наас Хойд Америк, Латин Америк, Далайн орнуудын улсыг шинээр нэмж оруулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийт тусгайлан заасан эдгээр 73-н орны бүс нутгаас ирэх болон тус улруу явахыг хязгаарласан. Онцгойлон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сүүлийн хоёр долоо хоногийн дотор эдгээр улс / бүс нутагт оршин сууж байсан гадаадын иргэдийг япон улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй гэжээ.
*Онцгойлон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн гэж хэн вэ?
2 сарын 1-ээс 4-н сарын 23-ний хооронд нийт 8,138 иргэнд тус зөвшөөрлийг олгосон байна.
1. Олон улсын нисэх багийн хамт олон, үүрэг хүлээсэн ажилчид. Богино хугацаагаар зочид буудалд байрлана.
2. 4 дүгээр сарын 2-ний өдрөөс өмнө дахин орж ирэх бүтэлтэйгээр хилээр гарсан:
-Байнгын оршин суугч
-Япон иргэний гэр бүл эхнэр/нөхөр
-Байнгын оршин суугчийн гэр бүл болон, Япон иргэний гэр байсан иргэн
Харин 4-н сарын 3-ний өдрөөс эдгээр болзлыг хангаж байсан ч хуулийн дагуу буюу 5дугаар зүйлийн 1-д зааснаар хилээр нэвтрүүлэхгүй юм байна.
*Хилээр нэвтэрсний дараа яах ёстой вэ?
Корона вирусийн халдварын шинжилгээ болох PCR-д хамрагдаж, шинжилгээний хариу гартал 1-2 өдөр зарцуулах тул түр тусгаарлагдах болно. Хариугаар халдваргүй гарвал та нийтийн тээвэр ашиглахгүй машин түрээслэх аль эсгүй бол ар гэрээрээ тосуулан өөрийн гэр болон байрлах зочид буудалдаа 14 хоног хөл хорионд байх шаардлагатай.
Та Япон хэл дээр дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай Япон хэл дээрх холбоос хуудсаар зочлоорой.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!