МИАТ-ын тусгай үүргийн нислэгээр буцах буцах хүсэлтэй 588 иргэн байна/新型コロナウイルスの関係でMIATモンゴル航空日本発着便の一時次航していますが、特別便を運航予定。今のところ帰国希望者が588人、在日モンゴル大使館のインターネットページをご利用の上、申し込んで下さい。(搭乗者に各条件がある)
Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дахь удаагийн хуралдаанаар Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд явуулах ба дараах үндсэн шалгуурыг хангасан иргэдийг нэн тэргүүнд эх орон луу нь буцаах юм байна.
1. Өндөр настан,
/ Эрэгтэй 60 нас болон түүнээс дээш, эмэгтэй 55 нас болон түүнээс дээш/
2. Хөгжлийн бэрхшээлтэй,
3. Монгол Улсад эмнэлгийн хяналтад байдаг,
/Эмнэлгийн тодорхойлолттой байх/
4. Жирэмсэн,
/16 долоо хоног буюу 4 сараас доошгүй байх, жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авсан байх, үүнд жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн МИАТ ХК-аар зорчих боломжтой. Төрөхөөс өмнөх сүүлийн 14 хоногийн өмнө аялж буй зорчигч буюу жирэмсэн эмэгтэй болон төрөөд 7 хонож буй эмэгтэйг МИАТ ХК тээвэрлэхгүй./
5. Бага насны болон нялх хүүхэдтэй гэр бүл, /0-5 нас хүртэлх хүүхэдтэй гэр бүл/
Манай ЭСЯ иргэдийн цагийг хэмнэх, төвөг чирэгдэл үүсгэхгүйн үүднээс тусгай үүргийн нислэгээр эх орон луугаа буцах иргэдийн бүртгэлийг цаашид charter.tokyo@gmail.com цахим хаягаар авах болсон.
Бүртгүүлэх хүсэлтэй иргэд доорх мэдээллийг ирүүлэхэд анхаарна уу. Үүнд:
1. Овог нэр
2. Паспортын дугаар
3. Төрсөн огноо
4. Тийзийн дугаар /МИАТ ХК-ний нислэгийн буцах тийзтэй тохиолдолд/
5. Япон Улсад холбоо барих утасны дугаар
6. Монгол Улсад холбоо барих утасны дугаар
7. Эх орон луугаа буцах шалтгаан зэрэг орох юм байна.
Өнөөдрийн байдлаар тус ЭСЯ-нд тусгай үүргийн нислэгээр эх орон луугаа буцах хүсэлт гаргаад байгаа 588 иргэн байгаа бөгөөд дээрх иргэд ЭСЯ-ны бүртгэлд хамрагдсан байгаа тул тус цахим хаягт мэдээллээ явуулах шаардлагагүй болно. Бүртгэлд хамрагдсан эсэхийг доорх холбоосоор орж шалгана уу.
https://docs.google.com/…/1eAQMMY5IWc7JOlKFpbYygO_2aX…/edit…
МИАТ-ын Токио-Улаанбаатар, Улаанбаатар -Токио-н чиглэлийн нислгүүд өнөөдрийг хүртэл цуцлагдсан байсан ба цаашид сунгах талаар удахгүй мэдээлэл гарах байх. Тусгай үүргийн нислэг үйлдэх 2 онгоцтой, нөөц боломжийн хэрээр 2 дугаар сарын 1-ээс хойш нийт 6599 иргэнээ татан аваад байна. Нислэг үйлдэх боломжтой БНСУ, ОХУ, Япон зэрэг улсаас нийт тусгай үүргийн найман удаагийн нислэгээр 1800, хилийн боомтоор 2400 гаруй иргэн эх орондоо ирээд байна. Өнөөдөр ч бас долоон улсаас тусгай үүргийн нислэгээр 273 иргэнээ татан авчирна.
https://www.traicy.com/posts/20200322149583/
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!