Япон хэлний түвшин тогтоох шалгалт гэж юу вэ/日本語能力試験とは何ですか。
Япон хэлний төвшин тогтоох шалгалт гэж ямар шалгалт болох тус шалгалтыг өгөх ямар шаардлагатай вэ гэсэн асуултыг нэгэн оюутан надаас асууснаар би энэ тухай судалж нийтлэл болгон бэлдлээ. Хамгийн хачирхалтай нь надад маш сайн мэддэг мэт санагдаж байсан хэдий хангалттай оновчтой мэдээлэл өгч чадаагүй гэж бодож сууна. Үүнийг уншаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гадаадын иргэд бид Япон хэлийг сурч судлах болсон шаардлага, шалтгаанууд нь бүгд өөр өөр гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийн нөлөө, орчны нөлөө, сонирхол, чин эрмэлзэл, санаандгүй байдлаар сурч эхэлсэн гээд олон төрөл байх. Намайг бага байхад “Ном бол Ертөнцийг харах цонх мөн гэдэг байлаа харин одоо Гадаад хэл бол Ертөнцийг харах цонх гэдэгтэй би санал нийлнэ…
Дэлхийн олон улс орны дотроос Япон орныг сонгон хэл соёлыг сурч буй бид өөрийгөө байнга сорьж туршиж, сайжруулж байх шаардлагатай болдог. Бидний хэлний чадварыг шалгаж, үнэлэн тухайн улсаас магадалдаг хэд хэдэн төрлийн шалгалтууд байдаг ба түүний нэг нь JLPT / Япон хэлний төвшин тогтоох улсын шалгалт юм. Хамгийн анхан шатны төвшин болох N5-аас хамгийн өндөр төвшин болох N1 хүртэл нийт 5 шатлалаар төвшинг хуваадаг. Та өөрийн сонгосон аль ч төвшний шалгалтын асуултыг албан ёсны цахим хуудсаар нь дамжуулан ажиллаж үзэх боломжтой бөгөөд туршилтын журмаар нь өөрийгөө шалгаж үзэхийг санал болгож байна. (Мөн шалгалт өгөх өдөр болон цахим бүртгэлийн талаар ч цаг тухай бүр нь мэдээлэл нь тавигддаг байгаа. Бүртгэлийг зөвхөн интернетээр хүлээн авдаг.)
Энэ шалгалтыг өгссөний давуу тал их байдаг. Япон хэлийг тууштай сурч товч хэлэхэд Япон Монгол 2 улсын хооронд шинэ гүүр болох хүсэлтэй байгаа бол заавал авахыг зөвлөж байна.
Тус шалгалт нь Японы 47 мужууд болон гадаадад жилд 2 удаа (7 дугаар сар, 12 дугаар сар) зохион байгуулагддаг. Зарим оронд жилд 1 удаа зохион байгуулах тохиолдол байна.7 дугаар сарын шалгалтын өргөдөл хүлээн авах хугацаа нь 4 дүгээр сарын сүүлч хүртэл байх жишээтэй. Иймд албан ёсны цахим хуудсанд бүртгүүлбэл их зүгээр гэж зөвлөмөөр байна.
Хувийн зүгээс Япон хэлийг суралцахад тасралтгүй давтах шаардлагатай бөгөөд уг шалгалтад ч гэсэн түр хугацаанд давтаад тэнцэх хэцүү. Шалгалт өгөгчдөд зориулсан номууд номын сангуудаар байгаа. Нэг бол ч цахим хуудсаар нь орж шалгалтын даалгавруудыг гүйцэтгэж үзэх хэрэгтэй. Нэг удаа хийгээ орхилгүйгээр, олон удаа давтаарай.
Япон хэл суралцах нь ханзны үг хэллэг, хирагана үг хэллэг, гадаад хэлнээс орж ирсэн катакана үг хэллэг, за цаашлаад хар ярианы үг хэллэг, хүндэтгэлийн үг хэллэг, үйлчилгээний ажилтны үг хэллэг, мэргэжлийн үг хэллэг гээд маш хүнд хэцүү байж магадгүй хэдий ч та бүхэн идэвхтэйгээр суралцана гэж найдаж байна. Асууж тодруулах зүйл байвал бидэнд хандаж заавар зөвлөгөө авч болно.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!