Шинэ төрлийн Корона вирус ба урдчилан сэргийлэх вакцин/新型コロナウイルスとワクチンについて

2020-05-18  

Бид бүгдийн Шинэ төрлийн Корона/COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх, халдвараар өвчлөхгүй байх оновчтой шийдэл бол вакцин юм. Тус вирусийн вакцины талаарх яриа өрнүүлсэн Харвардын их сургуулийн вакцины мэргэжилтэн нарын яриаг хүргэж байна.

*Вакцин гэж юу вэ?
Аливаа өвчний эсрэг өвөрмөц дархлааг бий болгож, улмаар дархлааны тэмцэх чадварыг сайжруулдаг биологийн бэлдмэл бол вакцин. Та бид вирус бактери хэмээх халдварт өвчнөөр өвдөж илааршихад тухайн өвчин үүсгэгчийн эсрэг өвөрмөц дархлаа тогтдог. Дархлаа тогтсоны дараагаар тухайн өвчин үүсгэгч орж ирэхэд дархлаа урвал урьд өмнөхөөсөө илүү үр дүнтэй өрнөх чадвартай болж хөгждөг. Энэ давуу чанарыг ашиглаж халдварт өвчин үүсгэгч болох вирус бактерийн хоруу чанаргүй бүтцийн хэсгийг ашиглаж вакцин гарган авдаг. Өөрөөр хэлбэл вакцин хүний биед ороход тухайн өвчин үүсч хөгжихгүй, харин дархлаа урвалыг өдөөж өвөрмөц дархлаа тогтоодог гэсэн үг.
Хоруу чанаргүй, дархлаа тогтоох шинж чанар өндөр байх ёстой зэрэг олон шалгуур үзүүлэлтийг хангасан вакцин бүтээхэд маш олон лабораторийн туршилт, эмнэлзүйн судалгаа хийгдэж, амьтан ба хүн дээр ээлж дараалан судлагдаж, олон шалгуурыг амжилттай давах зэрэг маш олон туршилт судалгааны ажил, цаг хугацаа шаардсан шинжлэх ухааны том бүтээл юм.
2020 он гэхэд шинжлэх ухаан гайхамшигтай хөгжиж өдий хүрсэн учраас дэлхий нийтээрээ COVID-19 вирусийн халдварт өвчний эсрэг үр дүнтэй эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, вакциныг бүтээх гэж бүх нийтээрээ хүчин чармайж байна. Манай улсын эмч, эрдэмтэн судлаачид уг вирусийн эсрэг шинжлэх ухаанд бага ч болов хувь нэмрээ оруулах биз ээ.

*COVID-19 вирусийн эсрэг ямар үр дүнтэй эмчилгээ бий болсон вэ?
Яг одоогоор удирдамжид орж ач холбогдолтой эмийн бэлдмэл хараахан гарч ирээгүй л байна. Уг вирусийн халдварын тавиланг сайжруулах, хүндрэлээс сэргийлэх харьцангуй нааштай бөгөөд үр дүнтэй эмийн бэлдмэл тодорхой болсоор байна. Зөвхөн эмийн бэлдмэл бус амьсгалын аппарат, экмо зэрэг дэвшилтэт технологи, биологийн бэлдмэл зэргийг эмчилгээнд өргөн ашиглах боломж улам бүр нэмэгдсээр байна. Гэхдээ хүн амд халдвараас урьдчилан сэргийлэх шийдэлтэй арга бол вакцин хэмээн ойлгож болно.

*COVID-19 вирусийн эсрэг вакцин хэзээ бий болох вэ?
Вакцин бүтээх ажилд дэлхий нийтээрээ туйлын шаргуу ажиллаж байна. Хүн амд тархсан уг вирусийн халдвар вакцин байхгүйгээр хэзээ ч устаж бий болохгүй хэмээн ойлгож болно. Олон вакцин үйлдвэрлэгч нар COVID-19 вирусийн эсрэг вакциныг бүтээхээр цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Тухайлбал, вакцин бүтээхээр хэрэгжиж буй 70 гаруй төсөл хөтөлбөрийг ДЭМБ танилцуулсан байдаг. Эдгээр төсөл хөтөлбөрөөс вакцин хэзээ нэгэн цагт бүтээгдэнэ гэж ирээдүйг өөдрөгөөр харж шинжлэх ухаанд итгэж болно.
Шинжлэх ухааны том бүтээл болох вакцин бүтээх нь маш их хөдөлмөр цаг хугацааг шаарддаг. Дараа нь вакцин үнэхээр үр дүнтэй эсэхийг маш олон баг, байгууллага шалгаж хяналт тавьж ажиллана. Тийм болохоор вакцин олон нийтийн хүртээл болоход олон жилийг зарцуулна.  Гэхдээ COVID-19 вирусийн халдварын эсрэг дэлхий нийтээрээ бодсоноос илүү хурдан ажиллаж буй учир вакцин биеллээ олох хугацаа улам бүр ойртож байгаа болно. (Харвардын их сургуулийн вакцины мэргэжилтэн эмч Dr.Barouch)

*Биологийн бэлдмэл болох өтгөрүүлсэн сийвэн гэж юу вэ?
Энэ бол халдвар авч эдгэрсэн хүний цуснаас технологи ашиглан өвөрмөц эсрэг биеийг (өтгөрүүлсэн сийвэн) гаргаж авах арга юм. Эмнэлзүйн судалгаанд өтгөрүүлсэн сийв-нийг эмчилгээнд хэрэглэхэд нааштай үр дүн ажиглагдаж байсан. Одоогоор эмчилгээнд хамгийн үр дүнтэй нөлөө үзүүлэх эсрэг биеийн титр тодорхой болоогүй л байна. Энэ технологи бол халдвар авч дархлаа тогтсон хүний цуснаас өвөрмөц эсрэг бие ялгаж авч бэлдэнэ гэсэн үг. Гэвч энэ ажил эмнэлзүйн туршилт судалгааны үе шатанд явж байгаа болно (Dr.Barouch).

*Өмнөх SARS, MERS зэрэг коронавирусийн төрөлтэй уялдуулан COVID-19 вирусийн вакцин бүтээх арга хялбар байх магадлалтай хэмээн ойлгож болох уу?
Бидэнд SARS, MERS вирусийн халдварын эмнэлзүйд ашигладаг ямар нэг баталгаажсан вакцин байхгүй. Гэвч вакцин гарган авах лабораторийн судалгаа, жижиг хэмжээтэй эмнэлзүйн туршилт судалгааны дата мэдээлэл байдаг. Гэвч SARS, MERS вирусийн вакцины талаарх үр ашигтай туршилт судалгаа хараахан хийгдэж амжаагүй болно. Улс орнууд SARS, MERS төрлийн вирусийн мэдээлэл ашиглахаас илүүтэй, шууд COVID-19 вирусийн талаарх судалгааг ашиглан вакцин бүтээх гэж хичээж байна.
Вакцин амжилттай гарлаа гэхэд дараа дараачийн тулгамдсан асуудал их гарч эхэлнэ. Вакцины нөлөөгөөр өвөрмөц дархлаа тогтсон бол уг дархлаа хэр удаан үргэлжлэх чадвартай эсэхийг мэдэхэд хэцүү байдаг. Мөн вирус мутаци болоход өмнөх вирусийн төрлөөс гарган авсан вакцины үзүүлэх нөлөөлөл яв цав тохирдоггүй учраас төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Вакцины нөлөөгөөр урт хугацааны дархлаа тогтож, санамжийн эс үүсч, цусанд эсрэг бие өндөр титртэй тодорхойлогдож байвал их сайн гэж үздэг. Хэрвээ вакцины ач холбогдолтой дархлаа тогтоох чадвар 2-3 сар гэвэл нийгэмд үзүүлэх нааштай үр ашиг байдаггүй. Яагаад гэвэл хүн вакцин тариулсан боловч 2-3 сарын дараа дахиад халдвар авч, халдварыг тараах  эрсдэл өндөр юм.

*COVID-19 вирусийн вакцины талаарх цаашдын төлөв ямар байна вэ?
COVID-19 вирусийн удмын мэдээлэл агуулах нэгж бол ДНХ биш РНХ юм. ДНХ агуулсан вирус харьцангуй тогтвортой байж, мутаци үүсэх магадлал бага байдаг. Харин РНХ вирус бол харьцангуй тогтворгүй, мутаци үүсэх магадлал харьцангуй өндөр юм. Иймд, РНХ агуулсан вирус мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг учраас өвөрмөц дархлаа тогтолцооноос зайлсхийх, вакцины үйлчилгээ буурах зэрэг муу талтай.
Өөрөөр хэлбэл уг вирусийн халдвар авч, вакцин тариулж дархлаа тогтсон зэргээс хамаарахгүй шинэ төрлийн вирусийн халдвар авсан юм шиг нөхцөл байдал үүсэх боломжтой гэнэ…

https://postgraduateeducation.hms.harvard.edu/


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*