Онц байдлын хугацааг цуцлах эсэхийг 5/21-нд шийдвэрлэнэ/宣言解除 目安超えの北海道 東京 神奈川の状況注視 政府

2020-05-19  

Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн Корона вирусийн тархалтыг хумин барих зорилгоор онц байдлын хугацааг 5 сарын 31-г хүртэл 1 сараар сунгаж, ард иргэд ч дор бүрнээ зүтгэл гаргасны үр дүнд 34-н мужийн онц байдлыг 14-ний өдөр цуцалсан билээ. Харин энэ удаа онц байдлыг үргэлжлүүлэн мөрдөж буй 8 хот, мужийг хэрхэхийг 5 сарын 21-ний өдөр шийдвэрлэх юм байна. Халдварын шинэ тохиолдол хэдийгээр буурсан үзүүлэлттэй байгаа ч Хоккайдо, Токио, Канагава-н онц байдлыг цуцлах тал дээр байдлыг нэлээн сайн харж байж болно гэжээ.
Тус 8-н мужын 100 000 хүн тутамд ногдох шинэ халдварын тохиолдол 0.5 хувиас бага байлгахыг зорьж байгаа бөгөөд хүснэгт дахь үзүүлэлтийн дагуу Канто бүс 0,68, Кансай 0,24, Хоккайдо 1.14 байгаа тул 0.5-с илүү байна…иймд онц байдлын хугацааг хэрхэх бол?
Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголтын асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Токио хотын захирагч Ю.Коикэ нарын зүгээс “Анхаарал сэрэмжээ сулруулах аваас халдварын ээлжит давалгаа нөмрөх нь дамжиггүй” хэмээн анхааруулж, хөл хөдөлгөөнөө хязгаарлаж, халдвар тархахаас сэргийлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг олон нийтэд уриалаад байна.
Токио хотын захиргааны зүгээс Шинэ төрлийн Корона вирусээс хамгаалах вакцин гарах хүртэл хотын үйл ажиллагааг шат дараатай сэргээх зэргээр халдварын ээлжит тархалтаас сэргийлэх төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар танилцуулана. Тухайлбал нэг хоног тутамд шинээр илрэх халдварын тохиолдол 20-иос хэтрэхгүй байх, халдварын талаас дээш хувийн эх сурвалж тодорхой байх зэргийг шалгуур болгох аж. Түүнчлэн Токио хотыг гурван үе шаттайгаар “нээх” бөгөөд нэн тэргүүнд музей, номын сан болон соёл, урлагийн бусад байгууламж, улмаар өмнө нь халдварын тохиолдол халдвартай иргэн болон хүмүүсийн хэти их бөөгнөрөл гараагүй зоогийн газрууд, гурав дахь үе шатанд “өндөр эрсдэлтэй”-гээс бусад байгууламжийн хэвийн үйл ажиллагааг эхлүүлэх ажээ.

https://www3.nhk.or.jp/news/special/coronavirus/latest-news/


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*