Япон улсын засгийн газрын зүгээс Коронагийн нөлөөгөөр цагийн ажилгүй болсон оюутнуудад 200,000 хүртэлх иений тэтгэмж олгоно/アルバイト収入減の学生に最大20万円給付決定 政府 新型コロナ
Шинэ төрлийн Корона вирусийн тархалтын улмаас цагийн ажлаа алдсан оюутнуудад засгийн газрын зүгээс дэмжлэг өгөх зорилгоор 200,000 хүртэл иений тэтгэлэг олгохоор 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ. Нийт53.1тэр бум иен зарцуулагдах бөгөөд тус төсвийг энэ онд анхлан баталсан 1.5 их наяд иений эрсдэлийн сангаас гаргах юм байна.
Үүнд цагаар ажиллаж байсан ажлын газрын үйл ажиллагаа нь зогсож орлогогүй болсон оюутанд 100,000 иен, харин 住民税非課税世帯 хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдсөн оюутанд 200,000 иенийг тус тус олгох юм байна.
Тус иений тэтгэлгийг тухайн оюутны сурч буй сургууль /их дээд сургууль, мэргэжлийн сургууль, Япон хэлний сургууль/-аар дамжуулан авсан бодит мэдээлэл дээр үндэслэн Япон улсын оюутныг дэмжих байгууллага日本学生支援機構-аар дамжуулан олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Япон хэлээр доорх холбоосоор орж авна уу.
ᠰᠢᠨᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᠨ ᠺᠣᠷᠤᠨᠠ ᠸᠢᠷᠦᠰ ᠦᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠤᠯᠠᠮ ᠠᠴᠠ ᠴᠠᠭ ᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠢᠶᠠᠨ ᠠᠯᠠᠳᠠᠭᠰᠠᠨ ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠵᠦᠭ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᠭᠡ ᠦᠭᠬᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠷ 200᠂000 ᠬᠦᠷᠲᠡᠯᠡ ᠢᠶᠸᠨ ᠦ ᠲᠡᠳᠬᠦᠯᠭᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠪᠠᠷ 5 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ 19 ᠍ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠨᠡᠶᠢᠲᠡ 53.1 ᠲᠡᠷᠡ ᠪᠤᠮ ᠢᠶᠡᠩ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠥᠭᠡᠳ ᠲᠤᠰ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠳᠤ ᠠᠩᠬᠠᠯᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ 1.5 ᠶᠡᠬᠡ ᠨᠠᠶᠤᠳ ᠢᠶᠸᠨ ᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦᠨ ᠰᠠᠩ ᠠᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
ᠡᠭᠦᠨ ᠳᠦ ᠴᠠᠭ ᠢᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠨᠢ ᠵᠣᠭᠰᠣᠵᠤ ᠣᠷᠣᠯᠭᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠳᠤ 100᠂000 ᠢᠶᠡᠩ᠂ ᠬᠠᠷᠢᠨ 住民税非課税世帯 ᠬᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶᠢᠨ ᠣᠷᠣᠯᠭᠠ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠠᠴᠠ ᠴᠢᠯᠦᠭᠡᠯᠡᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠳᠤ 200᠂000 ᠢᠶᠡᠩ ᠢ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
ᠲᠤᠰ ᠢᠶᠸᠨ ᠦ ᠲᠡᠳᠬᠦᠯᠭᠡ ᠶᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠤ ᠰᠤᠷᠴᠤ ᠪᠤᠢ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ /ᠶᠡᠬᠡ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯ ᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠶᠠᠫᠣᠨ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ/ ᠍ ᠢᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠳᠠᠲᠤ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠶᠠᠫᠣᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠢ ᠳᠡᠮᠵᠢᠬᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ日本学生支援機構 ᠍ ᠢᠶᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠣᠯᠭᠤᠨᠠ᠃
ᠳᠡᠯᠭᠡᠷᠡᠩᠭᠦᠢ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠢ ᠶᠠᠫᠣᠨ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ ᠳᠣᠣᠷᠠᠬᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠷᠣᠵᠤ ᠠᠪᠤᠨᠠ ᠤᠤ᠃
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!