Япон улсын хэмжээнд онц байдлыг цуцаллаа/緊急事態宣言解除

2020-05-26  

Япон улсын засгийн газрын 5 дугаар сарын 25-ний өдрийн ээлжит хуралдаанаар Токио хот болон Хоккайдо, бусад 3-н мужийн онц байдлын хугацааг албан ёсоор цуцалснаа мэдэгдлээ. Хэдийгээр онц байдлыг цусалсан боловч шинэ төрлийн Корона вирусээс урьдчилан сэргийлэх амьдралын шинэ хэв маягийг мөрдлөг болгож өдөр бүр хэрэгжүүлэхийг ерөнхий сайд уриаллаа.

Дахин халдвар тархахгүй гэх баталгаа байхгүй тул 5 дугаар сарыг дуустал онц шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, 6 дугаар сарын 1-19-ний хооронд онц байдлын дэглэмийг Токио хот болон Хоккайдо, бусад 3-н мужийн үргэлжлүүлэн мөрдөхийг хүссэн ба 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн орон даяар хөдөлгөөнийг хязгаарлахгүй хэвийн байдалд орох юм байна.

Халдварын тархалтын нөхцөл байдал, үзүүлэлтийг гурван долоо хоногоор авч үзэж, гарах үр дүнд тулгуурлан шаталсан аргаар цаашдын халдварын эрсдэл зэргийг давхар бодолцон эдийн засгаа дахин сэргээж жигдрүүлэх тал дээр засгийн газар идэвхийлэн ажиллахаар болсон ба 8 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд олон нийтийг хамрах арга хэмжээнүүдийг ч жигдрүүлэхээр тооцож байна.
Ташрамд дуулгахад өнөөдрийн байдлаар Токио хотын хэмжээнд шинээр халдвар авсан 10-н хүн бүртгэгджээ.

ᠶᠠᠫᠣᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ 5 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 25 ᠍ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ ᠡᠭᠡᠯᠵᠢᠲᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠺᠺᠠᠶᠢᠳᠠ᠂ ᠪᠤᠰᠤᠳ 3 ᠍ ᠶᠢᠨ ᠮᠤᠵᠢ ᠶᠢᠨ ᠣᠨᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠣᠭᠠᠷ ᠴᠤᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠯ᠎ᠡ᠃ ᠬᠡᠳᠦᠢ ᠪᠡᠷ ᠣᠨᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠴᠢᠰᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᠨ ᠺᠣᠷᠤᠨᠠ ᠸᠢᠷᠦᠰ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠬᠡᠪ ᠮᠠᠶ᠋ᠢᠭ ᠢ ᠮᠥᠷᠳᠡᠯᠭᠡ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠡᠳᠦᠷ ᠪᠦᠷᠢ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠶᠢ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤᠷᠢᠶᠠᠯᠠᠯ᠎ᠠ᠃
ᠳ᠋ᠠᠬᠢᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠬᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠲᠤᠯᠠ 5 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢ ᠳᠠᠭᠤᠰᠲᠠᠯ᠎ᠠ ᠣᠨᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠲᠣᠬᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳᠤ ᠭᠠᠳᠠᠭᠰᠢ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ 6 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 1-19 ᠍ ᠦ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠣᠨᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠳᠢᠭᠯᠢᠮ ᠢ ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠺᠺᠠᠶᠢᠳᠠ᠂ ᠪᠤᠰᠤᠳ 3 ᠍ ᠶᠢᠨ ᠮᠤᠵᠢ ᠶᠢᠨ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢᠯᠡᠭᠦᠯᠦᠨ ᠮᠥᠷᠳᠡᠬᠦ ᠶᠢ ᠬᠦᠰᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠ 6 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 19 ᠍ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᠬᠢᠯᠡᠨ ᠣᠷᠣᠨ ᠳᠠᠶᠠᠭᠠᠷ ᠬᠥᠳᠡᠯᠭᠡᠭᠡᠨ ᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠬᠡᠪ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠣᠷᠣᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶᠢ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠳᠣᠯᠣᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠣᠭ ᠢᠶᠠᠷ ᠠᠪᠴᠤ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠷ᠎ᠡ ᠳᠦᠩ ᠳᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠱᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠶᠢᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠵᠡᠷᠭᠡ ᠶᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷ ᠪᠣᠳᠣᠯᠴᠠᠨ ᠡᠳ᠋ ᠍ ᠦᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠢᠶᠠᠨ ᠳᠠᠬᠢᠨ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠵᠦ ᠵᠢᠭᠳᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢᠳᠡᠪᠬᠢᠯᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠ 8 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 1 ᠍ ᠨᠢᠭᠢᠭ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢ ᠬᠠᠮᠤᠷᠬᠤ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠨᠦᠭᠦᠳ ᠢ ᠴᠤ ᠵᠢᠭᠳᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠪᠡᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠲᠠᠰᠢᠷᠠᠮ ᠳᠤ ᠳᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ ᠳᠤ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ 10 ᠍ ᠶᠢᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢᠳᠬᠡᠭᠳᠡᠵᠡᠢ᠃

https://www3.nhk.or.jp/news/html/20200526/k10012444821000.html

https://www3.nhk.or.jp/news/special/coronavirus/latest-news/


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*