Байнгын Оршин Суух зөвшөөрөл хүсэх мэдүүлэг өгөхдөө анхаарах зүйлс/永住者ビザ申請書について
Бичиг баримтын бүрдүүлэлтндээ маш сайн анхаарч, цагаачлалын албанд материалаа өгөхөөсөө өмнө хэд хэдэн зүйлийг мэдсэн байх шаардлагатай бөгөөд бид таний мэдлэгийн санд доорх мэдээлэлийг хүргэж байна.
Бичиг баримтын бүрдүүлэлт дутуу зэрэг өөрийн хариуцлагагүй байдлаас болж тус зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдлууд байдаг.
1. Төлөх ёстой даатгалын татвараа хугацаандаа төлөөгүй байх.
2. Тухайн гэр бүл, айлын жилийн орлого доод тал нь 3,600,000 иэн байх иенээс бага байх.
3. Япон улсад үйл ажиллагаа явуулаж буй компани, аж ахуйн нэгж ажилчидаа заавал хамрагдах ёстой даатгалд хамруулаагүй байх.
4. Япон улсад үйл ажиллагаа явуулаж буй компани, аж ахуйн нэгж эрхэлдэг визээр өөр компанид ажилласан байх.
5. БОСЗ-н виз хүсэгч нь өөрийн нэр дээр Япон улсад хамт амьдардаггүй ч гэр бүлийн бүх гишүүдийн нэрийг оруулаж татвараас хөнгөлүүлсэн байх тохиолдол байх.
6. БОСЗ хүсэгчийн Япон улсад оршин суусан хуулийн хугацаа нь болоогүй байх.
7. Өмнө нь Япон улсад визгүй буюу хууль бусаар (хараар) оршин сууж байсан гэх түүхээ мэдүүлээгүй байх.
8. Өмнө нь Япон улсын иргэнтэй гэр бүл болоод салсан хэрнэ баталгаагаа цуцлуулаж, хасалт хийлгээгүй байх. Нэг үгээр хэлвэл Япон улсын гэр бүлийн тоонд бүртгэгдсэн хэвээр байх.
Эцэсд нь хувийн зүгээс зөвөлгөө өгхөд риюүшо буюу өргөдөлөө маш сайн ойлгомжтой, үнэн зөв тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Хамгийн найдвартай нь гёосэйшошигоос зөвөлгөө авч материалаа бүрдүүлүүлэн хүргүүлсэн нь таны БОСЗ гарах магадлал маш өндөр байна.
Доорх холбоосоор орж нарийн мэдээлэл болон мэдүүлэгийн хуудас татаж аваарай.
http://www.moj.go.jp/ONLINE/IMMIGRATION/16-4.html
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!