Шинэ төрлийн Корона вирусийн  эсрэг авч буй арга хэмжээний нэг болох байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлт олгох тухай/家賃支援給付金について(更新)

2020-07-20  

Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж дунд болон, жижиг дунд бизнес эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон улсын засгийн газраас авч буй багц арга хэмжээний нэг болох ажлын байрны зориулалтаар ашиглан түрээсэлж буй түрээсийн төлбөрийг тавьсан шаардлага болзлыг хангаж чадаж байвал 6-н сарын төлбөрийн тэтгэмж олгохоор болгож энэ 7 дугаар сарын 14-ний өдөр бүх дэлгэрэнгүй мэдээлэлдээ танилцуулж цахимаар хүсэлт хүлээн авч эхэлсэн.

Товч мэдээлэл болгоход хуулийн этгээд үү, хувиараа бизнес эрхлэгч үү гэдгээс хамаарч та хүсэлт гаргах хэсгээ сонгоно. Хүсэлт гаргахаасаа өмнө нийт 59-н нүүр бүхий мэдээлэл заавартай нь сайтар танилцаарай. Тус мэдээлэл зааварт хэдэн иений тэтгэмж авах тоон бодолтыг нэг нэгэнгүй тайлбарлаж хавсаргаж өгссөнөөрөө давуу талтай. Хуулийн этгээд нь дотроо мөн адил дунд бизнес эрхлэгч үү, жижиг дунд бизнес эрхлэгч үү гэдгээс хамааран заалт, болзол нь өөр өөр байгааг анхаарч өөрт хамаарах хэсгийг үзээрэй.

Иргэдээс өргөдөл хүлээж авах хугацаа нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн 2021 оны 1 дүгээр сарын 15-ний өдрийн 24-н цаг хүртэл бөгөөд зөвхөн цахимаар өргөдөл гаргах боломжтой. Өргөдөл гаргах явцад ойлгомжгүй зүйл гарвал асууж лавлах газар болон холбоо барих утас: 0120-653-930 /8:30-19:00/

Өргөдөл гаргах иргэдэд доорх 3-н ерөнхий шаардлага тавигдана:

①    2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн компанийн суурь хөрөнгө нь 10-н окү иен буюу 1 тэрбум иен доторх дунд, жижиг дунд, жижиг, хувиараа бизнес эрхлэгч байх.

②    2020 оны 5 дугаар сараас 12 дугаар сар хүртэл тус вирусийн нөлөөгөөр өмнөх жирийнхээс борлуулалтын хувь 50%-с их хэмжээгээр буурсан болон өмнөх жилтэй харилцуулахад үргэлжилсэн 3-н сарын хугацаагаар борлуулалт 30%-с их хувиар бууралттай байгаа тохиолдолд.

③    Бизнесийн үйл ажиллагааны зорилгоор түрээсэлж буй болон төлбөртэйгөөр ашиглаж буй барилга байгууламжийн түрээс төлдөг тохиолдолд тус тэтгэмжид хамрагдах боломжтой.

Ерөнхий мэдээлэл:https://yachin-shien.go.jp/

Хуулийн этгээд байх тохиолдолд:https://yachin-shien.go.jp/flow/documents/index.html#Corporation

Хувиараа бизнес эрхлэгч байх тохиолдолд:https://yachin-shien.go.jp/flow/documents/index.html#Private

Цахимаар хүсэлт гаргах мэдээлэл, тооцоолол хийх заавар:https://j-net21.smrj.go.jp/support/covid-19/taisaku/teate/yachin.html

Тус тэтгэмжийн талаар мэдээ мэдээлэл, зөвөлгөө өгөх харьяа газруудын хавсралт мэдээлэл:https://yachin-shien.go.jp/docs/pdf/support_list.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*