Дадлагажигч нарыг улсын татвараас хэрхэн чөлөөлөх тухай Япон улсын гадаад иргэдийн ур чадварын дадлагын байгууллагаас гаргасан мэдээлэл/外国人技能実習機構からの免税に関する通知について  

2020-07-28  

Зарчмын хувьд ур чадварын дадлагжигчын цалин хөлснөөсөө орлогын татвар (улсын татвар) болон иргэний татвар (орон нутгийн татвар)-ыг суутган авах бөгөөд тухайн хүний төрсөн орон болон Япон улсын хооронд байгуулагдсан Албан Татварын Тухай Олон Улсын Гэрээ/ АТТОУГ/байгаа тохиолдолд дээр дурдсан татваруудаас чөлөөлөгдөх тохиолдол байдаг.  

● АТТОУГ-ний дагуу орлогын татвараас чөлөөлөгдөх тохиолдолд ,  АТТОУГ-тэй холбоотой гаргах өргөдөл (маягт 8) (хавсаргасан материал багтана.)-ийг цалин олгогч этгээд (дадлагажуулагч этгээд )-ээр дамжин Татварын газарт хүргүүлэх шаардлагатай. Тодорхойг Улсын Татварын Газрын цахим хуудас (www.nta.go.jp)-наас үзэх юм уу, оршин суух газартаа ойрхон байгаа татварын албанаас лавлана уу.

● АТТОУГ-ний дагуу иргэний татвараас чөлөөлөгдөх тохиолдолд , АТТОУГ-тэй холбоотой өргөдөл хүсэлтийг тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагад гаргах шаардлагатай байдаг.  Тодорхойг оршин суугаа хот, тосгоныхоо захиргааны байгууллагаас лавлана уу.

(Ишлэл авахад) АТТОУГ-ний агуулга
Улсын нэр АТТОУГ-ний агуулга
Вьетнам Журмын дагуу татвар ноогдуулна
-Хятад
Амьжиргааны зардал болон мэдлэг боловсрол авахад зарцуулагдсан орлого,
дадлага хийж авсан цалин хөлст татвар ноогдуулахгүй
-Филиппин
Жилд 1500 ам доллараас хэтрээгүй орлоготой хүнийг татвараас чөлөөлнө ( 3
жилийн хугацаатай), (зөвхөн орлогын татварт л хамааралтай.)
-Индонез
Жилд 600 мянган иенээс хэтрээгүй орлоготой хүнийг татвараас чөлөөлнө (5
жилийн хугацаатай)
-Тайланд
5жилээс хэтрээгүй дадлагатай холбоотой орлогыг татвараас чөлөөлнө (Тэрхүү
орлого нь амьжиргаа болон мэдлэг боловсролд шаардлагатай орлого байсан
тохиолдолд), (Зөвхөн орлогын татварт хамааралтай.)
-Шри-Ланк
Жилд 360 мянган иенээс хэтрээгүй орлоготой хүнийг татвараас чөлөөлнө.
(Зөвхөн орлогын татварт хамааралтай)

※1 Мянмар, Камбож, Монгол болон Лаос зэрэг улсуудтай АТТОУГ байгуулагдаагүй болно.
※2 Энэхүү АТТОУГ-ний тухай хүснэгт нь олон ур чадварын дадлагажигч илгээсэн улс орны хувьд, манай дотоодын дадлагажуулагч байгууллагаас төлөгдөх ёстой цалин хөлсөнд ноогдох татварын тухай дурдсан баримт бичиг юм.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*