Хөдөлөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын төлсөн даатгалын мөнгийг буцаан олгох автомат систем хэрэгжинэ/就労許可制度
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын төлсөн даатгалын мөнгийг буцаан олгох автомат систем хэрэгжинэ гэх тус мэдээлэл 2020 оны 2 дугаар сард гарч байсан байна. Япон улсад ажиллаж буй иргэд ч цахимаар үйлчилгээ авах боломжтой юм байна. Иймд мэдээлэл болгох үүднээс орууллаа.
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд төлсөн нутаг буцах замын зардлын даатгал, оршин суух хугацаа гүйцсэний /иргэдийн хэлж хэвшсэнээр 13 дахь сарын цалин/ даатгалын мөнгийг нутаг буцахад онгоцны буудалд олгодог байсныг өөрчилж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт бүртгүүлсэн өөрийн дансанд автоматаар хүлээн авах системд шилжүүлэхээр болсон тухай БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас мэдэгдэв. Тус автомат буцаан олголтын системийг хэрэгжүүлснээр даатгалын буцаан олголтод шаарддаг байсан төрөл бүрийн бичиг баримтыг бүрдүүлж өгөх шаардлагагүй болсон байна. Иймд иргэн Та ХХҮЕГ-т ажил хайгчийн анкет бөглөхдөө өөрийн нэрийн дансыг үнэн зөв бүртгүүлэхийг хүсье.
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС
Хэрэгжих тухай мэдээлэл:
http://hudulmur-halamj.gov.mn/newjob/web/news/show/id/1033
Хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлэл:
http://hudulmur-halamj.gov.mn/newjob/web/news/show/id/1081
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!