Япон дахь ЭСЯ-ны зарлал, 9/12-нд үйлдэгдэх тусгай үүргийн онгоцоор буцах хүсэлтэй иргэдэд/9月12日運航予定のミアットモンゴル航空会社の特別便で帰国希望者の皆さんへ(取り急ぎ)
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдээр нийт 1826 хүн, нэг удаагийн нислэгээр тогтмол 250-265 хүн эх орондоо буцсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ч мөн адил тооны иргэдийг буцаахаар тус ЭСЯ ажиллаж байна. Гэвч ойрын хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хийгдэхээр төлөвлөгдөж буй Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцах хүсэлтээ одоогоор илэрхийлсэн иргэний тоо 184 байна. Иймд энэ өдрийн нислэгээр буцах боломжтой, хүсэлтэй иргэд ЭСЯ-тай яаралтай холбоо барина уу. Мөн энэ сарын 21-ний өдөр үйлдэгдэхээр төлөвлөж буй нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ-наас давхар хийж буй бөгөөд одоогоор хүсэлтээ гаргасан иргэдийн тоо цөөн байгаа тул УОК-оос тус нислэгийг хойшлуулж ирэх 10 дугаар сард хийхээр өөрчлөлт оруулахаар яригдаж байна.
Эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн иргэдийн тоо буурч, сүүлийн үед зарим иргэдээс буцах хүсэлтээ удаа дараа хойшлуулах, мөн түүнчлэн цуцлах болсон тул цаашид тусгай үүргийн нислэгийн тоо цөөрч болзошгүй байгааг буцах зайлшгүй шаардлагатай байгаа иргэд анхаарна уу.
ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!