Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23  

Япон улсад ажиллаж амьдарч буй иргэд бидэнд ажлын байрны маш олон талын таагүй нөхцөл байдал (нутаг үндэстнээр гадуурхан дарамтлах, бэлгийн дарамт, албан тушаалын дарамт зэрэг) олон асуудлууд байнга тулгарч бид тэвчсээр байдаг билээ.  Яагаад тэвчдэг вэ? Япон хэлний мэдлэг муу, ажилгүй болох, нутаг буцахгүйн тулд, хөдөлмөр эрхлэлтийн заалт хуулийн зүй тогтлыг нь сайн мэдэхгүй, мөн хаана хандаж зөвлөгөө авахаа мэдэхгүй зэрэг олон таглаа бөглөөгөөр өөрийгөө бөглөчихнө. Тэгвэл Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээлэл зөвлөгөө авч болох Монгол хэл дээрх цахим хуудастай болсон бөгөөд Монгол хэлээр утсаар зөвлөгөө өгч байгаа юм  байна шүү манайхаан.  

*Гадаад ажилчдад утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ/Эх хэл дээр ажлын өдрийн хуваарийн дагуу одоогоор Монгол хэл дээр 4 дахь өдөр зөвөлгөө өгч байгаа юм байна./

*Япон улсын хөдөлмөрийн стандартын тухай зөвлөгөө өгөх тусгай бүх холбогдох орон нутгын утасны дугаар ажлын цагийн хуваарь.  

*Гадаад ажилчдад зөвлөгөө өгөх үйлчилгээтэй хөдөлмөрийн товчоодын мэдээлэл (Гадаад ажилчдад зөвлөх мэргэжилтэн хариу өгөх ба орон нутгийн бүх салбар багтсан болно.)

https://www.check-roudou.mhlw.go.jp/soudan/foreigner_mng.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*