Япон улсын хилээр нэвтэрсний дараах хорио цээрийг цаашид хэрхэх тухай мэдээлэл/帰国者に対する検疫の流れと14日間の待機宿泊について

2020-10-20  

Япон дахь Монголын Элчин сайдын яамны мэдээлэл:
Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн уушигны коронавирусын эсрэг хилийн зорих хөдөлгөөнд ногдуулж ирсэн хязгаарлалт, хоригийн зарим арга хэмжээгээ “зөөлрүүлэх”-ээр ажиллаж байна. Тухайлбал, хилийн чанадаас эх орондоо буцан ирж буй япон иргэд болон тус улсад байнга оршин суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэдийг Япон Улсад нэвтэрсний дараа 14 хоногийн хугацаатай “тусгаарлагдах” шаардлагаас чөлөөлөхөөр ажиллаж эхлээд байна. Энэхүү арга хэмжээг энэ оны 10 дугаар сард багтаан хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байгааг Япон Улсын Засгийн газрын албаны эх сурвалж 7-ны өдөр мэдээлэв. Чингэхдээ дараах 4 үндсэн нөхцлийг хангасан байх шаардлагыг тавих аж.

Үүнд:

1. Япон Улсын хилээр нэвтэрсний дараа нисэх онгоцны буудал дээр “PCR” шинжилгээ өгч, хариу нь “сөрөг” гарсан байх;

2. Японд ирсний дараах 14 хоногийн хугацааны зорчих хөдөлгөөнийхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбарыг хил дээр бичгээр гаргаж өгөх,

3. Японд буцаж ирсний дараах 14 хоногийн хугацаанд зөвхөн “өөрийн гэр, байрлах газар болон ажлын газар” хооронд зорчих;

4. Нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх Үүнээс гадна тухайн иргэний ажлын газар, харъяалагдах компани, аж ахуйн нэгжийн зүгээс Засгийн газарт “Амлалтын бичиг” гаргаж өгөхийг шаардлага болгож болзошгүй байна.

Япон иргэд болон тус улсад байнга оршин суугч гадаадын иргэд Япон Улсын хилээр нэвтэрсний дараа 14 хоног тусгаарлагдах шаардлагыг ийнхүү цуцлах болсон шалтгаан:

1. Японы эдийн засаг, санхүү, бизнесийнхэний зүгээс Засгийн газартаа хүчтэй шахалт үзүүлж буй, тухайлбал, Япон Улсын Эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч Х.Наканиши “хил хязгаар дамнасан иргэдийн шилжилт хөдөлгөөн нь манай улсын эдийн засаг, санхүүгийн салбарын амин судас тул нэн яаралтай хилийн зорчих хөдөлгөөнийг сэргээхийг Засгийн газраасаа хүсч байна” хэмээн мэдэгдээд байгаа.

2. Токио-2020 зуны Олимп, паралимпийн тоглолтыг зохион байгуулахтай холбогдуулан олон улсын тэмцээн уралдаанд оролцоод буцан ирж буй тамирчид дасгалжуулагчдыг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлахгүй байхаар болоод буй зэрэгтэй уялдуулж авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэмээн зарим ажиглагчид үзэж байна.

Япон хэл дээрх мэдээллийн холбоосыг хавсаргав. Япон хэл дээрх эх сурвалжтай танилцах бол доорх холбоосоор орно уу.

https://www.tokutenryoko.com/news/passage/10068


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*