Интертайнмент визний талаар【興行】
Интертайнмент виз 【興行】 гэдэг нь орлого олох зорилгоор урлаг, соёлын арга хэмжээ, концерт болон олон нийтэд зориулсан арга хэмжээ явуулах үед олгогддог виз юм. Япон дахь Монголчууд Хаврын баяр болон Шинэ жилээр урлаг соёлын алдартангууд, дуучид, жүжигчид японд ирж тоглолтоо хийдэг болоод олон жил болж байна. Ингэхдээ ихэвчлэн богино хугацааны аялалын визээр Япон руу орж хил нэвтэрдэг. Гэвч энэ нь Японы цагаачлалын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Монголын урлаг соёлын алдартай хүмүүс өөрсдөө ч сайн мэдэлгүй хууль зөрчсөн үйлдэл гаргадаг бөгөөд үүнийг хянаж байгаа Монгол дахь Японы Элчин сайдын яам болон Японы Хууль зүйн яам тухайн хүнд дараагийн удаа виз мэдүүлэхэд татгалзсан хариу өгөх зэргээр арга хэмжээ авдаг. Бид бүхний мэдэх олны танил болсон дуучид болон жүжигчид дараагийн удаа виз мэдүүлэхэд гараагүй тохиолдол их байдаг бөгөөд энэ нь өөрсдөө ч мэдэлгүй санамсаргүй байдлаар хууль зөрчсөнтэй холбоотой байдаг юм. Мөн дээр нь татварын торгуулийн арга хэмжээ авахуулах эрсдэлтэй гэдгийг анхаараарай.
Манай эрх зүйн байгуулага Японд дахь таны зорилгод нийцсэн виз буюу Оршин Суух Зөвшөөрлийг хууль, эрх зүйд бүрэн нийцүүлэн бүрдүүлж өгнө.
имэйл хаяг: uuganbayar@bulan-solicitor.com
утасны дугаар:070-3279-0667 /монгол хэл, япон хэл/
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!