Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-06-04  

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, “НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ТОКИО ХОТЫН ЗАХИРГАА ХООРОНДЫН СОЛИЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Токио хотын захирагч Ю.Коикэ нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Уг санамж бичиг “Монгол Улс, Япон Улс хооронд анх 1972 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Токио хотын Захиргаа хооронд өнөөг хүртэл бий болгосон хамтын ажиллагаа нь хоёр хотын оршин суугчдад өгөөжтэй байх зорилгоор дараах салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

(1) Хот төлөвлөлт ба байгуулалт

(2) Байгаль орчин, ногоон хот байгуулалт, тойрог эдийн засаг болон хог хаягдлын менежмент

(3) Усан хангамж, ариутгах татуургын систем

(4) Тээвэр

(5) Спорт, аялал жуулчлал

(6) Эрүүл мэнд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Токио хотын Захиргааны Бодлого төлөвлөлт, Олон улсын харилцааны хэлтэс нь энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг ханган ажиллах бөгөөд талууд харилцан тохиролцсон чиглэлээр солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд тууштай дэмжиж ажиллана.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Токио хотын Захиргаа нь тус харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан салбарын бодлого хэрэгжүүлэх үүрэг бүхий газарт дэмжлэг үзүүлнэ.” гэж тусгасан байна.

Эх сурвалж: ウランバートル市と交流・協力合意書を締結|東京都 (tokyo.lg.jp)


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*