Япон улсад Иншокүтэн /飲食店/ буюу хоол ундны чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол товч зөвлөгөө

2019-06-13  

Япон улсад Иншокүтэн /飲食店/ буюу хоол ундны чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол танд товч зөвөлгөө өгье.
Иншокүтэн гэдэгт: Гуанз, зоогийн газар, шарсан махны газар, түргэн хоолны газар, буфет, бэйкри, бургер хаус, пиззаны газар, кафе, кофе шоп, зайрмагны мухлаг, жимсний шүүсний мухлаг,ресторан, баар, шөнийн үйл ажиллагаатай клүб,уушийн газар гээд бүх хүнсний зүйл худалдаалан борлуулах үйлчилгээний газрыг хэлнэ.
Та доорх зүйлсийг маш сайн анхаарах хэрэгтэй.
1. Байршил болон тус газрын дотор засал / Бүх зүйл бүүр ажилчдын болон зочний 00-с авахуулаад Японы хууль дүрэмд заасан заалт стандартын дагуу байх ёстой/
Японд танил тал гэдэг ойлголт огт байхгүй тул эхнээсээ маш сайтар судалж, багадаа эхний 3-н жилийн ашиг, орлого, эрсдэл бүгдээ тооцох хэрэгтэй. эхний 3-н жилдээ амжилттай байж чадвар асуудалгүй гэж үзэж болно. Ихэнх газрууд маш их зардал болж байж босох ч төд удалгүй алдагдалд орж хаалгаа барихад хүрдэг болоод байна.
2. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах /Энэ бас төвөгтэй хэрнэ хамгийн чухал зүйл юм. Гёосэйшошид хандаж, зураг төсөл ба нарийн хэмжилт шалгалт хийлгэж тус хуулийн товчоогоор бичиг баримтаа бүрдүүлэн авах нь хамгийн найдвартай бөгөөд тус улсын иргэд бүгд энэ шат дамжлагаараа явдаг. Улсын Эрүүл мэндийн газрын байцаагч нар ч хатуу чанга тул биднийг өөрсдөө бариад очих гёосэйшоши нь очих хоёрын хооронд ялгаа их байх шиг санагддаг. Материал тэнцсэн тохиолдолд дараа дараа шатны үйл ажиллагаа байдаг ба эдгээрийн дараа тусгай зөвшөөрлөө хүлээн авдаг /
Нарийн мэдээллийг бидэнтэй холбогдож лавлана уу.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*