Оюуны ажил хөдөлмөр эрхлэхээр Япон улсад оршин суух зөвшөөрөл авах бол анхаарах зүйлс
Өдрийн мэнд︕Япон улсад мэдлэг боловсролоо дээшлүүлэн офисийн буюу оюуны ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа бол доорх товч мэдээллийг уншхад илүүдэхгүй байх.
1. Хувь хүн танаас шалтгаалах зүйлс
-Таны Япон англи хэлний төвшин өндөр байх, өөр орны хэлтэй бол давуу тал болно.
-Таны боловсрол бакалавраас дээш байх
-Таны ажлын туршлага ялангуяа тус горилж буй ажлын чиглэлээрээ удаан ажилласан бол давуу тал болдог
-Таны Японд ажиллах байгууллага болон компанид та шат дарааллын дагуу шалгалт өгч тэнцсэн тодорхойлолт
-Таны Японд ажиллах байгууллага болон компанид ажилд орох нь үнэн гэсэн тодорхойлолт болон ажлын газрын тодорхойлолт
-Таны Японд оршин суух зөвшөөрөл хүссэн анкет
-Таны тус улсад болон тус байгууллага, компанид ажиллах болсон шалтгааны хуудас буюу өргөдөл 3-5-н хуудас болдог.
-Таны боловсролын гэрчилгээ Монголд оршин суудаг газрын тодорхойлолтоос авахуулаад бүх бичиг баримт хууль ёсны дагуу Япон хэл дээр орчуулан бүрдүүлсэн байх
-Таны тус компани, байгууллагад ажиллах ажлын гэрээ, ямар зорилгоор ямар албан тушаал дээр яг ямар үр дүн гаргаж ямар ажил хариуцан хийх болон амьдрах газар зэргийн мэдээлэл байх хэрэгтэй багадаа.
Японд оршин суух зөвшөөрөл авна гэдэг тийм санаан зоргоор болох амар зүйл биш. Мэдээж дан ганц таны хүчин зүтгэл мэдлэг боловсролоос гадна таныг хүлээн авч ажиллуулах компаниас бас хамаардаг. Тус компани байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөрөнгө, ажилчдын тоо, хуулийн дагуу татваруудаа төлдөг зэрэг болон таны ажил мэргэжилтэй хэрхэн уялдаж байгаа хүртэл чухал үзүүлэлт болдог гэдгийг мартаж болохгүй.
Зүгээр нэг дурын хүнийг өөрийнх нь хүсэл юм уу хэн нэгний хүслээс ирүүлэнэ гэсэн ойлголтоос тусдаа ойлголт юм шүү. Тус байгууллага, компанид илүүдээ гарсан мөнгө гэж байхгүй, байсан ч бидэнд өгөхгүй. Хир үнэ цэнэтэй боловсон хүчин бэ гэдэг чухал болохыг санаарай. Мөн танд үнэхээр цаашдын ажил амьдралд тань хэрэгтэй эерэг нөлөө үзүүрлэж чадах эсгийг маш сайн бодож үзээрэй.
Эцэсд нь дүгнэхэд:
А буюу та + В буюу таны ажиллах компани, байгууллага=
С буюу оршин сууж ажиллаж амьдрах зөвшөөрөл, виз.
Хуулийн хугацаа 1 жил, 3 жил, 5-н жил байдаг ч таны мэдлэг ур чадвараас шалтгаалан хугацаа харилцан адилгүй олгогдоно. Шууд хэлхэд Япон улсад үнэхээр хэрэгтэй өсөн дэвжих боловсон хүчин мөн бишээс хамаарана гэж ойлгож болно.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!