Япон улсад хууль бусаар цагаачлан дүрэвсэн иргэдийн дийлэнх нь Хятад улсын иргэд байна

2019-06-25  

Өнгөрсөн оны байдлаар Японы цагаачлалын албаны хуулийг зөрчсөн гадаадын 13,686 иргэн буюу урдны онтой харьцуулахад 325-н хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Нийт 102 орны иргэд байгаагаас Хятад улсын иргэд 3,901 хүн байгаа нь нийт цагаачлан дүрвэгсдийн 28.5 хувийг эзэлж байна.
Япон улсад хууль бусаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй 11,502 иргэн, хууль бусаар цагаачлан орогносон 557 иргэн, оршин суух болон ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэхийн ангилал зөрчин хөдөлмөр эрхэлсэн 648 иргэн бүртгэгджээ.

Оршин суух болон ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэхтэй иргэд 2 жилийн хугацаанд тогтвортой өсөж байгаа бөгөөд Вьетнам улсын иргэд 43.2 хувь буюу 280-н иргэн байгаа ажээ.

Богино хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэн 4,766,  ур чадварын визтэй иргэн 3,146 , суралцах визтэй иргэн 1,724 байна.

Албадан хөөн гаргах ажиллагаа явуулсны дүнд гадаадын 9,134-н иргэн хууль бусаар ажиллаж байгаа нь тогтоогдсон бөгөөд 66.7 хувийг эзэлж байна.

Хууль бусаар ажиллаж амьдарч буй иргэд Кантоү бүсэд 6,761 иргэн 74.0%,  дараагаар нь Чюүбү бүсэд 1,314 иргэн 14.4 хувийг эзэлж байгаа ажээ.

Мөн Ибараги мужид ойрын 3-н жилд ирс нэмэгдэж 2,213 хүн байгаа гэсэн судалгаа байна.

Мэдээлэлийг Япон хэл дээр авах бол доорх холбоосоор орж үзээрэй.

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri09_00041.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*