№21 Суралцах ангиллын визнээс оюуны ажил хөдөлмөр эрхлэх визрүү өөрчлөх/留学資格より技術・人文知識・国際業務資格へ/
Сурах ангиллын виз /留学/-нээс техник технологи, хүмүүнлэг, олон улсын үйл ажиллагаа/技術・人文知識・国際業務/ гэсэн ангилалруу хэрхэн өөрчлөх вэ︖
Япон улсад суралцаж буй оюутнууд маань сургуулиа төгсөөд Япон улсад албан ёсоор ажилд орох бүрэн боломжтой бөгөөд харин оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн ангилалаа /Гижюүцү Жинбүнчишики Кокүсай гёомү/ ангилалруу өөрчлүүлэх хэрэгтэй. Урд бид мэдээлэж байсаны дагуу ажил хөдөлмөр эрхлэх олон ангилал байдаг ч их дээд сургууль төгссөн, төгссөн мэргэжилээрээ ажилласан туршлагатай тус чиглэлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхлэх дээд боловсролтой иргэний хувьд дээрх ангилалаар мэдүүлэх шаардлагатай байдаг байна.
Япон улсын Цагаачлалын албанд оршин суух зөвшөөрлийн мэдүүлэг гаргахдаа оршин сууж буй харъя газрынхаа албанд хандах ба хувь хүн өөрийн биеэр мэдүүлнэ. Жишээлбэл᠄ Токио хотын 23-н дүүрэг дотор бол Токиогийн Шинагава дахь Цагаачлалын албанд мэдүүлнэ. Нагояд бол Нагоя дахь албанд мэдүүлэх зэрэг тус тус өөр өөр байна.
Төгсөх курсийн оюутан байлаа гэж бодоход 3-н сарын сүүлээр сургуулиа төгсөөд 4-н сараас ажилд орохоор төлөвлөж 12 дугаар сараас эхлэн материалаа бүрдүүлэн Цагаачлалын албанд мэдүүлэх хэрэгтэй. Мэдүүлэг өгссөнөөс хойш хариу гартал 2 сар орчим болно. Хэрэв виз зөвшөөрөгдсөн бол /通知書/Цүүчишё гэдэг ил захидал ирнэ. Зураг хавсаргав.
Цагаачлалын албанд сургуулиа төгссөнийхөө дараа диплом, паспорт, оршин суух зөвшөөрлийн үнэмлэх, 4,000 иенийг бэлтгэн авч очоод оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн ангиллаа өөрчлүүлэн, ажил хөдөлмөр эрхлэх шинэ визтэй болно гэсэн үг юм.
Зөвшөөрөгдөөгүй тохиолдолд зөвшөөрөгдөөгүй шалтгааныг бичсэн Цүүчишё ногоон өнгийн дугтуйтай очих тул та ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй. Зөвшөөрөгдөөгүй ч гэсэн дахин материал бүрдүүлэн мэдүүлэх боломжтой бөгөөд дахин алдахгүй байх үүднээс албан ёсны хуулийн товчоонд хандахыг санал болгож байна.
1. Япон улсын их дээд сургууль болон мэргэжлийн сургууль төгссөн оюутан тус ангиллаар виз мэдүүлэх эрхтэй. Мөн хувцас загварын дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн оюутан мөн хамаарна.
2. Япон улсад тус ангиллаар виз мэдүүлсэн тохиолдолд Японы цагаачлалын албаны хуульд заасан чиглэлийн дагуух ажил хөдөлмөр эрхэлнэ.
3. Ажил олгогч тал ч мөн адил тухайн хүний ангиллын дагуух үйл ажиллагааны дагуух ажил үүргийг ажил үүргийн тодорхойлолт гэрээний дагуу ажиллуулна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!