Гадаад иргэдийг ажиллуулах хүсэлтэй байгаа бол заавал уншаарай /外国人の採用を考えている採用担当者必見!
Японд ажиллах гадаад иргэдийн тоо жилээс жилд өсөж байна. Хөдөлмөрийн яамны судалгаанаас үзэхэд өнгөрөгч оны 10-н сарын байдлаар нийт гадаад ажилчидын тоо ойролцоогоор 1,460,000 байгаа бөгөөд үүний өмнөх жилтэй харьцуулхад 180,000 буюу 14.2%-н өсөлттэй байгаа ажээ. 2006 оноос гадаадаас ажиллах хүч авч эхэлсэнээс хойш ийнхүү эрс өссөн байна.
Иймд гадаад иргэдийг ажиллуулах тал заавал мэдсэн байх шаардлагатай зүйл бол оршин суух зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаа юм. Зөв мэдээлэлтэй байж тус хүнийг ажилд авахынхаа өмнө шалгахгүй бол дараа танай компани байгууллага нэгжид хүндрэл учирна.
Тус зөвшөөрлийг хэрхэн авах болон шинэчлэх талаар мэдээлэл хүргэе. Тус мэдээллийг Японы Хөдөлмөрийн яамны албан цахим хуудаснаас авсан болно.
★Оршин суух зөвшөөрөл гэж юу вэ ❓
Оршин суух зөвшөөрөл гэдэг нь гадаадын иргэд Япон улсад хуулийн дагуу оршин суухыг зөвшөөрсөн үнэмлэхийг хэлнэ. Аль орны иргэн тус зөвшөөрөл буюу визгүйгээр Японы хилээр нэвтрэх боломжгүй юм. Мөн ажил хөдөлмөр эрхлэх заалт бүхий зөвшөөрөл тус үнэмлэхэд тэмдэглэгдэх тул маш чухал үүрэгтэй юм.
Оршин суух зөвшөөрлийг дотор нь гол 2 ангилна.
1. Ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий Кацүдошюүкэйшикакү/活動類型資格
2. Байнгын оршин суух иргэнд олгогддог зөвшөөрөл бүхий Чиишюүкэйшикакү/地位等類型資格гэж ангилах ба дотроо 30-аад төрөл ангилалтай байдаг байна.
★Кацүдошюүкэйшикакү/活動類型資格 ★
Гадаад харилцааны ангилал, Дипломат ангилал, Профессорын ангилал, Уралгын ангилал, Шашны ангилал, Мэдээлэл сурталчилгааны ангилал, Мэргэжлийн сургалтын холбогдолтой ажлын ангилал, Компанийн удирдлага ангилал, Хууль, эрх зүйн ангилал, Эмнэлэг, эмчилгээний ангилал, Судалгааны ангилал, Боловсролын ангилал, Техник технологийн ангилал, Компани хооронд шилжин ажиллах ангилал, Асаргаа сувилгааны ангилал /2017 оны 9 дүгээр сард шинээр гарсан бөгөөд тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд олгогдоно/ , Тусгай сонирхлын ангилал, Ур чадварын ангилал, Ур чадвараа дээшлүүлэх ангилал, Соёлын үйл ажиллагааны ангилал, Богино хугацааны оршин суух ангилал, Суралцах ангилал, Дадлагажигчдын ангилал, Гэр бүлийн оршин ангилал ангилал гэж тус тус оршин суух зөвшөөрөл дотроо хуваагдана.
Ажиллах эрхтэй боловч тодорхой заалттай ангилал байдаг. Энэ нь 4 дүгээр сард шинээр батлагдсан Токүтэйгино ангилал юм.Хөдөлмөр эрхлэх боломжгүй ангиллын оршин суух зөвшөөрөлтэй байсан ч шикакүгайкацүдокёка /資格外活動許可-г авсан тохиолдолд тодорхой заалттай ч хөдөлмөр эрхлэх боломжтой. Мөн Токүтэйкацүдо ангиллын визийн тухайд хууль зүйн яамны сайд тусгай заалт өгсөн бөгөөд хөдөлмөр эрхлэх эрхлэхгүй мөн тус яамны сайдын шийдвэрээр шийдвэрлэдэг байна.
★Чиишюүкэйшикакү/地位等類型資格★
Тус ангиллын оршин суух зөвшөөрөл нь тухайн иргэний байр суурьнаас голлон хамаарах ангилал тул хөдөлмөр эрхлэлтийн ямар нэгэн хязгаарлалт заалт байхгүй.
Байнгын оршин суугч
Байнгын оршин суух эрх бүхий иргэний гэр бүл
Япон улсын иргэний гэр бүл
Япон улсын иргэнтэй гэр бүл байж байгаад гэрлэлтээ цуцалсан иргэн, тэдний үр хүүхэд
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!