Сурах визнээс гэр бүлийн виз болгох/留学ビザから配偶者ビザへの変更
Та бүхэндээ сурах визээс гэр бүлийн виз болгон өөрчлөхөд анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйлийг орчуулан хүргэж байна.
Сурах визээс гэр бүлийн визлүү ангилал солиулахад виз хүсэгчийн хичээлийн ирц болон сургуулиа төгсөж чадахаар байгаа үгүй нь чухал үзүүлэлт болдог. Яагаад гэхээр сурах виз авсан хүний үүрэг тэр хүнд виз олгосон улсын хариуцлага гэдгээрээ гол зорилго сурах гэж хуулиараа үздэг учраас юм. Гадаадын ихэнх иргэд сурах визээр Японд ирчхээд сурах биш ажил хийхдээ анхаараад сургуульдаа явахгүй байгаагаас ул баалан цагаачлалын алба шаардлагаа өндөрсгөж 3-с дээш сар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл тасалсан тохиолдолд шууд суралцах визийг цуцлан хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэсэн байна.
За дараагын анхаарах зүйл бол цагийн ажил хэтрүүлэн хийгээгүй байх. Суралцах визтэй иргэн хуулиараа долоо хоногт 28-н цаг ажил хийх эрхтэй ба сургуулийн амралтын хугацаанд өдрийн 8 цаг ажиллах боломжтой. Сурах визтэй иргэн хуулиар хориотой хийхийг ажил хийхгүй байх үүрэгтэй. Суралцах визний хуулийн хугацаа дуусаагүй байсан ч сургуулиа төгссөн бол тус виз хүчингүй болсонтой адилхан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та визний хугацаа дуусаагүй байгаа юм чинь гээд өөр ажил хийгээд байж болохгүй, энэ нь хууль бусаар ажиллаж байгаад тооцогдоно. Иймд сургуулиа төгсөөд цаашид Япон улсад ажиллаж амьдрах хүсэл зорилготой байгаа бол визээ шинэчлэн мэдүүлээрэй.
Суралцах визнээс гэр бүлийн виз болгуулах хүсэлтийг цагаачлалын албанд мэдүүлэх тодорхой хугацаа байдгийг анхааралгүй орхиж огт болохгүй. Суралцах визээр ирэнгүүтээ шууд гэр бүлийн виз болгох боломжгүй. Та нэгэнт л суралцах визээр ирсэн бол тус хугацаандаа чанартай ирцтэй суралцах хэрэгтэй, үүний дараа та цагаачлалын албанд визийн ангилал солиулах хүсэлт гаргаж болох боломжтой болно. Мэдээж суралцах хугацаандаа жирэмсэн болсон бол гэр бүлийн виз мэдүүлэх хугацаа өөрчлөгдөнө.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!