Япон орны талаар товч мэдээлэл №5/日本国について
Япон орон нь Ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж, үндсэн хуульт хаант засагтай орон бөгөөд НТӨ 660 оны 2 дугаар сарын 11-нд үүссэн. 1890 оны 11 сарын 29-нд анх Үндсэн хууль батлагдсан ба өнөөгийн төрийн бүтэц, эрх хувиарилалт нь 1947 оны 5 дугаар сарын 3-нд батлагдсан тогтсон, улсын Үндсэн Xууль нь дараахи гурван зарчим дээр тулгуурладаг:
1. Ард түмний тусгаар тогтнол
2. Хүний эрх
3. Энх тайвныг хамгаалах гэсэн зарчимтай.
Японы Эзэн хаан улс орон, ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг бөгөөд засгийн газрын үйл ажиллагаанд оролцдоггүй.
Япон оронд 20 нас хүрч байж насанд хүрсэн гэж тооцох ба сонгууль өгөх согтууруулах ундаа хэрэглэх эрхтэй болно. Сонгууль гэснээс Японы парламент нь хоёр танхимаас бүрддэг:
1. Төлөөлөгчдийн танхим
2. Зөвлөлийн танхим
Ерөнхий сайдаа сонгохдоо Америк эсвэл Франц шиг шууд сонгодоггүй. Японы засгийн газар нь Британи болон Канад шиг парламентийн танхимийн системтэй. Энэ нь парламентийн гишүүд нь дотроосоо өөрсдөө ерөнхий сайдаа сонгодог гэсэн үг ба сонгогдсон ерөнхий сайд нь өөрийн багийг бүрдүүлж улс орноо удирдана.
Засгийн газар нь:
1. Хууль тогтоох
2. Гүйцэтгэx
3. Шүүх гэсэн гурван танхимд хуваагддаг.
Танхим тус бүр бие даасан ба бусад хоёр танхимаа хянаж байдаг. Ингэх нь аль нэг танхимд эрх мэдэл хэт төвлөрөхөөс сэргийлж хүмүүсийнхээ эрх чөлөөг ч хамгаалж чаддаг байна.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!