Японд зочид буудлын салбарт гадаад иргэд үндсэн ажилтнаар ажиллах бүрэн боломжтой/ホテル業ビザ

2019-12-25  

Сүүлийн үед Япон улсыг зорин ирэх жуулчдын тоо ихсэж буйтай холбогдон зочид буудлын үйл ажиллагаа нэмэгдэж байна. Энэ байдал нэлээдгүй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд хотын төвийн зочид буудлууд төдийгүй, аялал жуулчлалын бүсийн зочид буудлууд тэр байтугай орон нутгийн бүсийн зочид буудлуудад ч гадаадын жуулчид ихээр үйлчлүүлэх болжээ.  Зочид буудлын салбарт гадаадын иргэдийг үндсэн ажилтнаар урт хугацаагаар өсөн дэвших нөхцөлтэйгөөр ажиллуулах боломжтой юу? Энэ бүрэн боломжтой ч зочид буудлын салбарт хамгийн их хүн хүч дутагдалтай байдаг ажлын байр бол цагаан хэрэглэл угаагч, өрөөний үйлчлэгч,цэвэрлэгч зэрэг ажлууд байдаг. Гэвч энэ ажлын байраар виз буюу оршин суух зөвшөөрөл мэдүүлвэл танд олгохгүй. Тэгвэл ямар ажлын байрнд виз мэдүүлэх боломжтой вэ?

1)Ресепшин-フロント業務 /гадаадын жуулчидтай шууд харьцах, гадаад хэлний өндөр мэдлэг шаардах ажил байдаг тул гадаадын иргэдийг ажиллуулах бүрэн шаардлагатай ажил мэргэжлийн нэг/

2)Маркетинг, санхүү, захиргааны ажилтан-マーケティング、経理、総務/тус чиглэлээр ажилд орох бол таны боловсролын үзүүлэлт маш чухал байдаг. Үүнд төгссөн дээд сургууль, мэргэшил, мэргэжил гол үзүүлэлт болно. Японд аялал жуулчлалын чиглэлээр сурч төгсөж буй болон мэргэшиж буй иргэдэд илүү боломж нээлттэй гэж хэлмээр байна/.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*