Удирдлагын виз сунгалт болон компани байгуулах тухай дахин сайн бодох нийт гарах зардал/経営管理ビザの更新とかかる費用について№3
Удирдлагын визний сунгалтын тухайд:
Удирдлагын виз сунгагдах болон тухайн компанийн үйл ажиллагааг үргэлжлэх зөвшөөрөл олгох зарчим нь:
-Анх төлөвлөсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явагдсан байдал
-Ажилчдын нийгмийн даатгалд хамруулсан байдал
-Суурь хөрөнгөөс гадна орлого, ашигтай ажилласан байдал
-Япон улсад татвар төлөх чадамжийн байдлаас хамааран хугацаа сунгагдах дүрэмтэй.
Компани байгуулах иргэнд олгогдох визийн хуулийн хугацааны сунгалтын тухайд:
Бид өмнө Япон улсад компани, аж ахуй нэгж байгуулах иргэнд олгогддог удирдлагын виз /経営管理/ -ийн тухай товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэ удаа тус визийн сунгалтын талаар мэдээлэл хүргэж байна. Ихэнхи визийн хуулийн хүчинтэй хугацааг 1 жилээр олгодог. Дараагийн виз сунгалтын үед тухайн компани нэгжийн үйл ажиллагаанд албан бус хяналт тавиж байгаатай холбоотой гэж хэлж болно.
Визээ сунгуулахын тулд жилийн эцсийн санхүүгийн тайлан чухал шаардлагатай ба тус тайланг хэрхэн гаргахаас шалтгаалан дахин виз сунгагдах эсэх болон хэдэн жилээр олгогдох нь шийдэгдэнэ. 1жил, 3 жил, 5жилээр сунгагдах боломжтой.
Сунгалтанд шаардлагатай материал:
Бид өмнө Япон улсад компани, аж ахуй нэгж байгуулах иргэнд олгогддог Кэйэйканри /経営管理/ визийн тухай товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэ удаа тус визийн сунгалтын талаар мэдээлэл хүргэж байна.
Ихэнхи визийн хуулийн хүчинтэй хугацааг 1 жилээр олгодог. Дараагийн виз сунгалтын үед тухайн компани нэгжийн үйл ажиллагаанд албан бус хяналт тавьж байгаатай холбоотой гэж хэлж болно. Визээ сунгуулахын тулд жилийн эцсийн санхүүгийн тайлан чухал шаардлагатай ба тус тайланг хэрхэн гаргахаас шалтгаалан дахин виз сунгагдах эсэх болон хэдэн жилээр олгогдох нь шийдэгдэнэ. 1жил, 3 жил, 5жилээр сунгагдах боломжтой.
Сунгалтад шаардлагатай материал:
1. Анкет /在留期間更新許可申請書/
(Японы Хууль зүйн яамны хуудсаар орж тус анкетыг татаж аваарай).
2. Цээж зураг 4х3 1 хувь/写真(縦4cm×横3cm)1葉/
8. Зурагны ард өөрийн нэрийг бичиж наана.
3. Паспорт болон Японд суух зөвшөөрлийн үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /パスポート及び在留カード/
4. Татвараас чөлөөлөгдсөн гэрчилгээ, татвар төлөгч бол татварын тайлан / сүүлийн нэг жилийн байна /住民税の課税(又は非課税)証明書及び納税証明書, 1年間の総所得及び納税状況が記載されたもの/
5. Санхүүгийн тайлангийн хуулбар /直近の年度の決算文書の写し/
– Аж ахуйн нэгж байгуулагдаад 2 жил Х тайлан гаргаж болох боловч Х тайланг я
9. аж гаргах вэ гэдэг нь бас учиртай байдгийг анхааралдаа авна уу.
10. ТА АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЖ ВИЗ ХҮСЭХ гэж байгаа бол дараахь зүйлийг эргэцүүлэн бодоод нэг үзээрэй.
– Аж ахуйн нэгж байгуулаад ямар үйл ажиллагаа хийх вэ?
– Ажлын байраа хаана байгуулах вэ?
– Гарааны хөрөнгө оруулалт надад байгаа билүү үгүй билүү?
– Надад ажлын туршлага байна уу үгүй юу?
– Ашиг орлоготой ажиллахад Надад хамтрагч, тусалж дэмжих хүн хэн байна вэ?
– Би ажиллах хүчээ хаанаас олох вэ?
– Миний япон хэлний мэдлэг хэр билээ, ямар нэгэн зүйл тохиолдоход хэн надад цаг зав гарган туслах вэ? /Та аж ахуйн нэгж байгуулсан л бол та визтэй визгүй хуулийн этгээд боллоо гэсэн үг/
– Санхүүгийн тайлан тооцоо хийж өгөх найдвартай хүн байгаа эсэх?
ТА ТОЛГОЙ ДААН ШИЙДВЭРЛЭХ САНХҮҮГИЙН АСУУДАЛ:
– Аж ахуйн нэгжийн төрөл, виз мэдүүлэх бичиг баримтын бүрдүүлэлт,улсын тэмдэгийн хураамж, үйлчлүүлж байгаа байгууллагын ажлын хөлс зэрэг нийтдээ 400,000-900,000 иен төлдөг.
– Аж ахуйн нэгж байгуулсан л бол үйл ажиллагаа явуулсан явуулаагүй жил бүр 70,000-100,000 иэн төлдөг. /компани бүртгүүлсэн хот дүүргээс шалтгаалан өөр өөр байна./
– Захирлын визийг мэдүүлэхдээ доод тал нь 200,000 иэний цалин авна гэж мэдүүлэх ба үүний дагуу орлогын татвар төлнө. ЭМД, НДШ, ААНОАТ зэрэг олон олон татвар даатгалууд бүгд таны толгой дээр бууна.
– Ажилчдын цалин, НДШ төлөх
– Ажлын байрны түрээс төлөх 30,000 дээш
ТАНД ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ:
– Виз найдвартай гарах үгүйг урьдчилан мэдэх боломжгүй, /үнэхээр бодит сайн материал бүрдүүлж мэдүүлсэн тохиолдолд 1-3 сарын дотор визээ асуудалгүй авч чадна./ эцсийн шийдийг Япон улсын Immigration-ээс гаргана/
– Байгуулсан компани нь тогтмол үйл ажиллагаа явуулаагүйгээс санхүүгийн хувьд алдагдалд орж, амьжиргаагаа залгуулахын тулд аль нэг газар хөдөлмөр эрхлэн баригдаад визээ цуцлуулан нутаг буцсан иргэд байдаг.
– Хөрөнгө оруулагч- бизнесийн удирдлагын виз нь цагийн ажил болон өөр газар ажил хийх боломжгүйг хуулинд заасан байдаг.
– Сүүлийн үед визний төлөө болон гангэстр хүчний байгууллагууд компани байгуулах нь олширч байгаагаас шалтгаалан Япон улсын Immigration-с
шалгуураа улам бүр чангатгаж байгааг анхаарна уу.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!