Компанийн дүрэм/定款 №5
Япон улсын хуулийн дагуу шинээр компани байгуулахад компанийн дүрэмдээ доорх зүйлсийг заавал тусгаж өгдөг байна.
・Компани байгуулсан өдөр/設立日
・Компанийн нэр/商号(社名)
・Компанийн үйл ажиллагаа, дагалдах үйл ажиллагааны чиглэлүүд/事業目的
・Компанийн албан хаяг/本店所在地
・Компанийн үйл ажиллагааны сурталчилгааны арга замууд/公告方法
・Компанийн нийт хувьцааны тоо/発行可能株式総数
・Хувьцаа олгох хязгаар/株式の譲渡制限
・Удирдлагын тоо/取締役の員数
・Удирдлагаар томилогдох хугацаа/取締役の任期
・Тайлант жилийн хугацаа/事業年度
・Компани байгуулахтай холбоотой төсөвлөсөн тайлан/設立に際して出資される財産の価額
・Эхний тайлант жилийн хугацаа/最初の事業年度
・Үүсгэн байгуулагч нар/設立時の役員
・Үүсгэн байгуулагч, гол хувьцаа эзэмшигч/発起人(設立時の株主)
Компанийн дүрмийг нийт 3 хувь үйлдэнэ. 1 дэхь хувийг компанидаа хадгалах, 2 дахь хувийг 公証人役場 буюу нотариатд өгөх、3 дахь хувийг харьяа Хууль зүйн газар 法務局 тус тус өгнө.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!