Япон улсад гэр бүл, хамаатан садан, найз нөхдөө урих тохиолдолд/家族・親族・友達を観光ビザで招待する場合

2020-01-30  

Япон улсад сурч ажиллаж байгаа манай иргэд гэр бүл, найз нөхдөө яаж урих вэ гэдэг асуулт их ирүүлж байгаа тул мэдээлэл хүргэе. Мэдээж Монгол дах Японы ЭСЯ-ны цахим хуудас болон бусад холбогдолтой хуудаснуудыг харж уншиж байж багцалсан мэдээлэл юм. Аль болох хамгийн бодит үнэн бөгөөд хялбар аргаар тусгахыг зорилоо. Нэн түрүүнд хэцүү гэж бүү бод. Бага зэрэг цаг зав гаргаад уншиж судлахад л болно.

За эхлээд Япон талаас явуулах урилга болон бусад бичиг баримт
(мэдээж 90-ээс доош хоногийн виз буюу аялалын виз мэдүүлэнэ):
1. Урилга (урих шалтгаан, хэн хэнийг урьж байгаа талаарх бичиг гэсэн үг)
招へい理由書

2. Байрлах хугацаа дахь төлөвлөгөө (хэзээ хаана юу хийх, хаана хоноглох )
滞在予定表
3. Батлан даасан бичиг (урьж байгаа хүнээ батлан даах)
身分保証書

Эдгээр 3 бичгийг доорх цахим хуудасруу орж татаж авч хэвлээрэй.
 http://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/tanki/pdfs/other_visa1.pdf)
Тэгээд үүнийгээ өөрийн урих хүндээ эсвэл, Монголд байгаа японы элчин сайдын яам руу явуулж болно.

Нэмэлт материалууд:
4. Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
5. Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
6. Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/
Дээрхи материалыг зайлшгүй эх материалаар нь хүлээж авдаг учраас анхаараарай гэж байсан шүү.

Уригдаж буй хүний талаас:: ★Гэр бүлийн гишүүнээ урих
1. Гадаад паспорт /хугацаа нь хүчинтэй байх/
2. Визийн мэдүүлгийн хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болно.
эсвэл ийшээ ороорой  – http://www.mn.emb-japan.go.jp/mn/visit_japan/visa_app.pdf

3. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/

4. Урилга: /урилгын загварыг (а, б, в) ЭСЯ-наас авч болно, хэрвээ урьж байгаа хүн чинь түүнийгээ өөрт чинь биш ЭСЯ руу явуулсан бол/

а. Батлан даасан бичиг
б. Японд урьж байгаа шалтгааныг тодорхойлсон бичиг
в. Хөтөлбөр /Аялалын маршрут, байрлах хаяг, холбоо барих утас зэрэг/
г. Батлан даагчийн оршин суугаа газрын тодорхойлолт
д. Батлан даагчийн сургуулийн болон ажлын тодорхойлолт
е. Батлан даагчийн гадаад иргэний үнэмлэх буюу сургуулийн үнэмлэх, мөн гадаад паспортын нүүрэн хэсэг, хүчинтэй визийн хуулбар /Гадаад иргэний үнэмлэх нь хэмжээ жижиг тул томруулсан хуулбар байна/
Дээрхи материалыг уригч талаас гаргуулах бөгөөд зайлшгүй эх материалаар нь хүлээж авахыг анхаарна уу.

5.Ах дүү, садан төрлөө батлах бичиг баримт /Төрсний гэрчилгээ, мөн эцэг эхийн хуучин иргэний паспорт дээрх хүүхдийн нэрсээр баталж болох ба эдгээр нь боломжгүй бол ИБМУТ-өөс садан төрлөө батлуулсан тодорхойлолт байж болно/

6.Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/

7.Хөрөнгийн баталгаа:

а. Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/

б. Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/

*Эмнэлгийн тодорхойлолт /Ах дүү, садан төрлийн хүн нь эмчилгээ оношилгоо, мэс засал хийлгэх, өвчтөн асрах зэрэг зорилгоор явах бол дээрх бичиг баримтыг бүрдүүлэхээс гадна япон дахь эмнэлгээс тодорхойлолт зайлшгүй шаардлагатай/

Хэрвээ гэр бүл биш найз нөхөр, хувиараа ирэх бол
Найз нөхөд, танилындаа зочлох буюу хувийн аяллаар зочлоход бүрдүүлэх материал:

1-4 хүртэл дээрхтэй адилхан

5. Найз нөхөд, танилаа батлах бичиг баримт /фото зураг, захидал зэрэг/

6. Ажлын буюу сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/

7. Хөрөнгийн баталгаа:

а. Виз мэдүүлэгч өөрөө зардлаа бүрэн даах бол:
Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/

б. Батлан даагч зардлыг дааж байгаа бол:
Орлогын буюу цалингийн тодорхойлолт/уригч талаас гаргуулна/
Шаардлагатай гэж үзвэл банкны хадгаламжийн дэвтрийн хуулга, эсвэл үлдэгдлийг нь банкаар тодорхойлсон бичиг/уригч талаас гаргуулна/.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*